Гамшиг, ослын дуудлагаар болон болзошгүй эрсдэлтэй нөхцлийн үед ялангуяа алслагдсан сум, орон нутагт хүрэлцэн очих, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулахад туулах чадвар сайтай автомашин, техник хэрэгсэл онцгой чухал үүрэгтэй байдаг.
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Говьсүмбэр аймагт ажиллах үеэрээ шаардлагатай техник хэрэгсэл болоод холбогдох арга хэмжээг газар дээр нь шийдвэрлэж ажилласан.
Энэ шийдвэрийн дагуу өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газарт туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна