Швейцарт болсон мөсөнд авиралтын “Дэлхийн цом”-ын тэмцээн 2025 оны 01 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд боллоо. Швейцарийн Зас - Фе цанын баазад 25 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус тэмцээнд 125 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас дөрвөн тамирчин оролцож хоёр нь медальт байрт шалгарчээ.
Тэмцээний эмэгтэйчүүдийн хурдны төрөлд Н.Сэлэнгэ алтан медаль хүртэж дэлхийн цомд түрүүлсэн анхны эмэгтэй тамирчин гэдгээрээ спортын түүхэнд бичигдэх амжилтыг үзүүллээ. Эрэгтэйчүүдийн хурдны төрөлд өмнө нь тус тэмцээнээс алтан медаль хүртэж байсан Ч.Мандахбаяр мөнгөн медалийн болзол хангасан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна