Мөсний загасчлалын “Дархан цом-2025” аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 01 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд боллоо.
Уг тэмцээнд 30 гаруй тамирчин, зургаан дасгалжуулагч оролцож, тэсвэр, тэвчээр, ур чадвараараа өрсөлдсөн.
Дархан-Уул аймгийн аварга шалгаруулах мөсний загасчлалын энэ жилийн тэмцээн хаалттай хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд багийн дүнгээр 11 оноогоор Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн “Ган зэвэг” баг тэргүүлж аваргын цом гардсан байна. Хоёрдугаар байрыг 12 оноогоор “Хархираа” баг, гуравдугаар байрыг 13 оноогоор “Ган зэвэг 1” баг тус тус эзэлжээ.
Тэмцээний хувийн төрөлд тэргүүн байрыг “Ган зэвэг” клубийн тамирчин Б.Хосбаяр, удаах байрыг “Хархираа” багийн тамирчин О.Энхболд, гуравдугаар байрыг Б.Наранбаатар нар тус тус эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагнал, медаль гардлаа.
Хамгийн том буюу 1 кг 120 гр загасыг “Хархираа” багийн тамирчин Б.Наранбаатар агнасан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна