Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт орших “Хөх нуур”-т мөс цөмөрч живсэн Портер-2 загварын ачааны автомашиныг Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн алба хаагчид нуурын 15 метрийн гүнд шумбалт хийж, татан гаргажээ.
Гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа живэх, осолдох тохиолдол гарсаар байна. Иймд иргэд, тээвэрчдийг гол, нуурын мөсөн дээгүүр тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын албанаас анхааруулжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна