ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ШУУРАН, ИХЭНХ НУТГААР ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРНА


Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр /2025.01.26/ зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна. 

 2025 оны 1 дүгээр сарын 26-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -28…-33 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -20…-25 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -11…-16 градус, бусад нутгаар -15...-20 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -17…-19 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -16…-18 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -16…-18 градус хүйтэн байна.

2025 оны 1-р сарын 27-ноос 1-р сарын 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Нэгдүгээр сарын 27-нд Хөвсгөлийн уулс болон Халх голын сав газраар, 28-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 30-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 27, 28-нд нутгийн зарим газраар, 29, 30-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -40...-45 градус, өдөртөө -28...-33 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -21...-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -8…-13 градус, бусад нутгаар шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -14...-19 градус хүйтэн байна.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
НАЙМДУГААР САРЫН 10,11-НД НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО, УУЛААРАА ХУР ТУН… 8 цагийн өмнө
Ч.ИРМҮҮН, С.ХАНГЭРЭЛ НАР ОЛОН УЛСЫН ХИЙМЭЛ ОЮУНЫ ОЛИМПИАДААС ХҮРЭЛ МЕД… 9 цагийн өмнө
ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН 70 ДУГААР ОЛИМПИАД 2029 ОНД МАНАЙ УЛСАД БОЛНО 12 цагийн өмнө
МИАТ ӨЛГИЙ ЧИГЛЭЛД НАЙМДУГААР САРЫН 28-НД НЭМЭЛТ НИСЛЭГ ХИЙНЭ 13 цагийн өмнө
ХҮҮХЭД ХОЛБОГДСОН ЗӨРЧЛИЙН 46.8 ХУВЬ НЬ ЭРХГҮЙ АТЛАА ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ… 16 цагийн өмнө
ПУТИН ТРАМПТАЙ АРАБЫН ЭМИРАТАД УУЛЗАХ БОЛОМЖТОЙ ГЭЖЭЭ 17 цагийн өмнө
ӨНӨӨДӨР ААВУУДЫН БАЯРЫН ӨДӨР 18 цагийн өмнө
ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДА… 19 цагийн өмнө
ТАСГАНЫ ОВООНЫ ДӨРВӨН ЗАМЫН УУЛЗВАРЫГ ХААЖ, ШИНЭЧИЛНЭ Өчигдөр
Н.ТАВИНБЭХ: ИРЭХ ӨВЛИЙГ ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХҮНДРЭЛГҮЙ ДАВАХ БОЛОМЖТОЙ Өчигдөр
МИАТ ОСАКА ЧИГЛЭЛД 20 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТ ЗАРЛАЛАА Өчигдөр
ДОЛДУГААР САРД ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС 7.9 ХУВИАР БАГА ХУР ТУНАДАС ОРЖЭЭ Өчигдөр
ТӨВ, ЗҮҮН, ГОВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР ДУУ ЦАХИЛГААНТАЙ БОРОО ОРНО Өчигдөр
ХӨВСГӨЛИЙН МӨРӨН РҮҮ VIP АВТОБУС ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛНЭ 2025/08/06
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ ҮНЭЛГЭЭГ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ БА… 2025/08/06
НӨАТ-ЫН БАРИМТЫГ ЕСДҮГЭЭР САРААС АВТОМАТААР БҮРТГЭЖ ЭХЭЛНЭ 2025/08/06
ТӨРИЙН ӨМЧИТ БОЛОН ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ 109 КОМПАНИЙГ 87 БОЛГОНО 2025/08/06
МОНТЕ КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2025/08/06
ЭРДЭНЭТ МЕДИКАЛ ЭМНЭЛГИЙГ ХОЙД БҮСИЙН ХАВДРЫН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ Д… 2025/08/06
ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО ГУРВАН ДЭД ХОРООТОЙ АЖИЛЛАНА 2025/08/06
Их Уншсан
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ХОНИНЫ ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫ ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫ ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ - НУМЫН ОРД 2025/08/01
НАЙМДУГААР САРД АГААРЫН ХЭМ ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС ДУЛААН, БАРУУН АЙМГУУ… 2025/07/26
Ч.БОЛД. ААВ МИНЬ МАЛЧИН БҮСГҮЙ ДУУГАА Л.ЦОГЗОЛМАА ГУАЙД ЗОРИУЛАН БИЧСЭ… 2025/08/02
ДОЛООН ХӨВ ЦӨӨРМИЙН ТӨСЛИЙГ БАТЛУУЛЖ, АЖИЛ ХЭРЭГ БОЛГОСНЫГ Б.БАТБААТАР… 2025/07/26