НЭГДҮГЭЭР САРЫН 24-НД НУТГИЙН БАРУУН ХАГАС, 25-НД ЗҮҮН ХАГАСТ ЦАС ОРЖ ШУУРАН, ИХЭНХ НУТГААР ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРНА


Ойрын арав хоногт цаг агаар ямар байх талаарх мэдээллийг танилцуулж байна. 

2025 оны 1 дүгээр сарын 20-ноос 29-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: 

Нэгдүгээр сарын 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч,  ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. 

Хур тунадас: 22-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 23-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 24-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, 26-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 27-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 22, 23-нд Алтайн уулархаг нутгаар, 24, 25-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.  

Агаарын температур:     Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -22...-27 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -24....-29 градус, өдөртөө -11...-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -7....-12 градус, өдөртөө +2...-3 градус, бусад нутгаар шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна. 24-нд баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -40...-45 градус, өдөртөө -30...-35 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -31....-36 градус, өдөртөө -21...-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -5...-10 градус, бусад нутгаар шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна. 

 Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 

Хур тунадас: 24-25-нд цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.   

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-25-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  

Агаарын температур: Хугацааны эхээр хүйтний эрч сулавтар Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -24..-29 градус, бусад хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна. 

25-наас хүйтний эрч чангарч, Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -29..-34 градус, бусад хэсгээр шөнөдөө -24..-29 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
НАЙМДУГААР САРЫН 10,11-НД НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО, УУЛААРАА ХУР ТУН… 10 цагийн өмнө
Ч.ИРМҮҮН, С.ХАНГЭРЭЛ НАР ОЛОН УЛСЫН ХИЙМЭЛ ОЮУНЫ ОЛИМПИАДААС ХҮРЭЛ МЕД… 10 цагийн өмнө
ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН 70 ДУГААР ОЛИМПИАД 2029 ОНД МАНАЙ УЛСАД БОЛНО 14 цагийн өмнө
МИАТ ӨЛГИЙ ЧИГЛЭЛД НАЙМДУГААР САРЫН 28-НД НЭМЭЛТ НИСЛЭГ ХИЙНЭ 15 цагийн өмнө
ХҮҮХЭД ХОЛБОГДСОН ЗӨРЧЛИЙН 46.8 ХУВЬ НЬ ЭРХГҮЙ АТЛАА ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ… 17 цагийн өмнө
ПУТИН ТРАМПТАЙ АРАБЫН ЭМИРАТАД УУЛЗАХ БОЛОМЖТОЙ ГЭЖЭЭ 18 цагийн өмнө
ӨНӨӨДӨР ААВУУДЫН БАЯРЫН ӨДӨР 19 цагийн өмнө
ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДА… 20 цагийн өмнө
ТАСГАНЫ ОВООНЫ ДӨРВӨН ЗАМЫН УУЛЗВАРЫГ ХААЖ, ШИНЭЧИЛНЭ Өчигдөр
Н.ТАВИНБЭХ: ИРЭХ ӨВЛИЙГ ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХҮНДРЭЛГҮЙ ДАВАХ БОЛОМЖТОЙ Өчигдөр
МИАТ ОСАКА ЧИГЛЭЛД 20 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТ ЗАРЛАЛАА Өчигдөр
ДОЛДУГААР САРД ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС 7.9 ХУВИАР БАГА ХУР ТУНАДАС ОРЖЭЭ Өчигдөр
ТӨВ, ЗҮҮН, ГОВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР ДУУ ЦАХИЛГААНТАЙ БОРОО ОРНО Өчигдөр
ХӨВСГӨЛИЙН МӨРӨН РҮҮ VIP АВТОБУС ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛНЭ 2025/08/06
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ ҮНЭЛГЭЭГ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ БА… 2025/08/06
НӨАТ-ЫН БАРИМТЫГ ЕСДҮГЭЭР САРААС АВТОМАТААР БҮРТГЭЖ ЭХЭЛНЭ 2025/08/06
ТӨРИЙН ӨМЧИТ БОЛОН ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ 109 КОМПАНИЙГ 87 БОЛГОНО 2025/08/06
МОНТЕ КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2025/08/06
ЭРДЭНЭТ МЕДИКАЛ ЭМНЭЛГИЙГ ХОЙД БҮСИЙН ХАВДРЫН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ Д… 2025/08/06
ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО ГУРВАН ДЭД ХОРООТОЙ АЖИЛЛАНА 2025/08/06
Их Уншсан
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ХОНИНЫ ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫ ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫ ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ - НУМЫН ОРД 2025/08/01
НАЙМДУГААР САРД АГААРЫН ХЭМ ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС ДУЛААН, БАРУУН АЙМГУУ… 2025/07/26
Ч.БОЛД. ААВ МИНЬ МАЛЧИН БҮСГҮЙ ДУУГАА Л.ЦОГЗОЛМАА ГУАЙД ЗОРИУЛАН БИЧСЭ… 2025/08/02
ДОЛООН ХӨВ ЦӨӨРМИЙН ТӨСЛИЙГ БАТЛУУЛЖ, АЖИЛ ХЭРЭГ БОЛГОСНЫГ Б.БАТБААТАР… 2025/07/26