ГЭР ХОРООЛЛЫН 196 МЯНГАН АЙЛ ӨРХ, АЖ АХУЙН НЭГЖИЙН ГАЛЛАГААНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА


Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Сонгинохайрхан дүүргийн Сайжруулсан түлшний хяналтын хэлтэс хамтран тус дүүргийн 3, 4, 26 дугаар хорооны айл өрхүүдэд өнөөдөр /2025.01.19/ хяналт шалгалт хийжээ.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын пийшин зуух, галлагааны аюулгүй байдал, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагаа, халаалтын зуух, агаар бохирдуулагч гурав дахь эх үүсвэр түлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, зөвлөгөө, зөвлөмж өгөн, судалгаа гаргах ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байгаа юм. 

Сонгинохайрхан дүүргийн Сайжруулсан түлшний хяналтын хэлтсийн 1 дүгээр хороо хариуцсан ахлах ажилтан Т.Гандуулга “Хяналт шалгалтын явцад зуухны бүрэн бүтэн байдал алдагдсан, ханан пийшинг өөрсдөө хөөлөхдөө бүрэн шавардаагүйгээс үүдэн завсар гарсан, хоёр өөр түвшний яндан залгаснаас гадна хавхалга суурилуулсан, угаарын хийн мэдрэгчийг ажиллуулаагүй,  эсвэл түүнийгээ алга болгосон тохиолдолд шинээр аваагүй зэрэг алдааг нийтлэг гаргаж байна” гэжээ.

Угтаа ямар ч төрлийн зуух, пийшин бүрэн бүтэн, зай завсаргүй байж, яндан хавхалгагүй байснаар угаарын хийн эрсдэлээс нэн тэргүүнд сэргийлж чадна. Нэмэлтээр Сайжруулсан түлшний хяналтын хэлтсээс гэр хорооллын өрхүүдэд 2-3 удаа дамжуулагчтай болон зайгаар ажилладаг хоёр төрлийн угаарын хийн мэдрэгчийг суурилуулж өгсөн байна. Дамжуулагчтай угаарын хийн мэдрэгчийг 24 цагийн турш цахилгаанд холбох шаардлагатай. Ингэснээр тус төвд мэдээлэл нь тогтмол ирснээр болзошгүй эрсдэлээс сэргийлэх боломжтой болж буй. Харин зайгаар ажилладаг угаарын хийн мэдрэгчийн зайг тогтмол шалган, хэвийн ажиллагааг хангах хэрэгтэй. Мөн угаарын хийн мэдрэгчийг гэрийнхээ хамгийн өндөр түвшинд буюу таазнаас доошоо харсан байдалтайгаар байрлуулах нь зөв аж. Түүнчлэн ханан пийшинг улирал тутамд хөөлөх шаардлагатай бөгөөд өөрсдөө хөөлж чадахгүй тохиолдолд 7011-9410 утсанд дуудлага өгснөөр үнэгүй хөөлүүлэх боломжтой гэдгийг онцолж байсан юм. 

Уг хяналт шалгалтыг нэгдүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд зохион байгуулах бөгөөд нийслэл, дүүргийн нутгийн захиргааны 9000 гаруй ажилтан, албан хаагч 196 мянга гаруй айл өрх, аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийж байгаа юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОЛДСОН ГЭХ МӨР ХҮҮХДИЙН БИШ БОЛОХ НЬ ТОГТООГДЖЭЭ 4 цагийн өмнө
ТРАМП ПАРАЦЕМАТОЛ АУТИЗМЫН ЭРСДЭЛД НӨЛӨӨЛДӨГ, LEUCOVORIN-ЫГ ЭМЧИЛГЭЭНД… 5 цагийн өмнө
ХҮҮГ ХАЙХ АЖИЛЛАГААНД АМЬТНЫ НҮХ, ХАД АСГАНЫ ЗАЙ ЗАВСАР ЗЭРГИЙГ ШАЛГАХ… 9 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ НҮБ-ЫН 80 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ОРО… 9 цагийн өмнө
ТАВАНБОГДЫН Ц.БААТАРСАЙХАН СЭТГҮҮЛЧИД ХАЛДСАН ҮЙЛДЭЛД ХАРИУЦЛАГА ТООЦО… 10 цагийн өмнө
ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ БҮХ САЛБАР ХАМТРАН АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙГ ОНЦЛОВ 11 цагийн өмнө
ТӨВ, ГОВЬ, ЗҮҮН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРН… 12 цагийн өмнө
МИАТ: ЕСДҮГЭЭР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН ХОНГКОНГ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГЭЭ ЦУЦАЛЖ … Өчигдөр
АНЬС НАМРЫН НОГООН ӨДРҮҮД ҮЗЭСГЭЛЭНД 40000 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙВ Өчигдөр
АЙЛЫН ЗОГСООЛЫГ ӨДРИЙН ЦАГААР, АЛБАН БАЙГУУЛЛАГЫН ЗОГСООЛЫГ ШӨНӨ ТҮРЭЭ… Өчигдөр
ЗАГАСТАЙН ДАВААГААР ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖЭЭ Өчигдөр
ЦЕГ: СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮХЭДТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТӨЛБ… Өчигдөр
ХОЁР НАСТАЙ ХҮҮГ ЗУРГАА ДАХЬ ӨДРӨӨ ЭРЭН ХАЙЖ БАЙНА Өчигдөр
THE MONGOlZ ДЭД БАЙРТ ШАЛГАРАВ Өчигдөр
АРХАНГАЙ, БУЛГАН, ХӨВСГӨЛ, ӨВӨРХАНГАЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, УУЛААРАА Н… Өчигдөр
Б.БАЯРБААТАР: АХАЛЖ БУЙ АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХОЛБОГДОХ АСУУДЛААР ИРГЭДИЙН … 2025/09/21
ОЙ ТОГТООЛТЫН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС 18 АЛТ, 20 МӨНГӨ, 17 ХҮРЭЛ МЕДАЛЬ … 2025/09/21
ХҮҮГИЙН ГЭРЭЭС АЛГА БОЛСОН ГЭХ ГАЗАР ХҮРТЭЛ ЭРЭЛЧ НОХОЙН БҮЛЭГ ЭРЭН ХА… 2025/09/21
ЕСДҮГЭЭР САРЫН 22-НД НУТГИЙН ТӨВ ХЭСГЭЭР, 23-НД ЗҮҮН ХАГАСТ БОРОО, УУЛ… 2025/09/21
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2025/09/21
Их Уншсан
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2025/09/21
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2025/09/18
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/09/09
БАГА ТЭТГЭВЭРТЭЙ АХМАДУУДЫН ТЭТГЭВРИЙГ ИЛҮҮ НЭМЭГДҮҮЛЖ БОЛОХ ТАЛААР СА… 2025/09/15
ЕСДҮГЭЭР САРЫН 13, 14-НД НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР СЭРҮҮСЭЖ, 15-НААС ИХЭНХ … 2025/09/09
А.БАТТУЛГА ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД АНХ УДАА ОРОЛЦОЖ, МӨНГӨН МЕДАЛЬ ХҮ… 2025/09/14
Б.БАТЦЭЦЭГЛЭН: ЯМАР УЧРААС НУТАГТАА ДУУЛАХ ЭРХГҮЙ БОЛСНОО БОДООД ОЛОХГ… 2025/09/18
ЧАРЛИ КИРКИЙН АМИЙГ ХӨНӨӨСӨН СЭЖИГТНИЙГ БАРИВЧИЛСАН ГЭЖ ТРАМП МЭДЭГДЛЭ… 2025/09/12
Л.АЛТАНЦЭЦЭГ ДЭЛХИЙН АВАРГААС ДАРААЛАН МЕДАЛЬ ХҮРТСЭН МОНГОЛЫН АНХНЫ Э… 2025/09/13
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2025/09/09
ТҮВШИНЖАРГАЛЫН ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2025/09/18
ХҮҮГИЙН ГЭРЭЭС АЛГА БОЛСОН ГЭХ ГАЗАР ХҮРТЭЛ ЭРЭЛЧ НОХОЙН БҮЛЭГ ЭРЭН ХА… 2025/09/21
НИЙТИЙН ТЭЭВРИЙН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ҮЕ ШАТТАЙ ЧӨЛӨӨЛЖ, НЭМЭГДҮҮЛНЭ 2025/09/11
ХӨВСГӨЛИЙН ТАРИАЛАНД СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН ХОЁР НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙЖ Б… 2025/09/18
​ГЭМТЛИЙН ЭМНЭЛГИЙН АЛСЫН ДУУДЛАГЫН БАГ ХӨВСГӨЛ, БАЯН-ӨЛГИЙД ОСОЛДСОН … 2025/09/09