Гаалийн байгууллагаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэл хариуцсан алба хаагчдаа сургах, мэдээллээр хангах ажлын хүрээнд цуврал сургалтыг зохион байгуулж байна.
Гаалийн ерөнхий газрын VR сургалтын төвд болсон өнөөдрийн сургалтад 22 албан хаагч хамрагджээ. Тус сургалт нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэл хариуцсан алба хаагчдын энэ төрлийн хэрэг, зөрчилтэй тэмцэх, илрүүлэх, урьдчилан сэргийлэх чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна