Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд энэ сарын 29, 30, 31-ний өдрүүдэд ажиллахгүй.
Учир нь БНХАУ-ын сар шинийн буюу хаврын баяр тохиож байгаа тул Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд амарч, Замын-Үүд төмөр замын боомт олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажиллах юм.
“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд нэгдүгээр сарын 29, 30, 31-нд амрах юм. Тиймээс дээрх хуваарьтай танилцаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна