ОРХОН АЙМАГТ ХАВДРЫН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ХЯНАЛТ, СЭРГИЙЛЭЛТИЙН ТӨВ БАЙГУУЛНА


Орхон аймгийн иргэдэд хавдрын оношилгоо, эмчилгээг ойртуулах Хавдрын оношилгоо эмчилгээ, хяналт сэргийлэлтийн төв байгуулахаар аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Энэхүү төвд ажиллах хүний нөөцөө бэлтгэх, хавдрын төв байгуулах их засварт шаардлагатай 350 сая төгрөгийг тус аймаг 2025 оны орон нутгийн төсөвтөө тусгажээ. Энэ зорилтын хүрээнд Эрүүл мэндийн яамнаас дэмжлэг болгож 373 сая төгрөгийн үнэ бүхий эд, эсийн шинжилгээ авах 10 нэр төрлийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх юм байна. Тус аймагт хорт хавдартай 1500 иргэн хяналтад байдаг бөгөөд жилд эдгээр иргэдийн 130 орчим нь нас барж, 300 орчим иргэн энэ өвчнөөр оношлогддог гэсэн судалгааг гаргажээ.Тиймээс эхний ээлжинд хорт хавдрын тэргүүлэх өвчлөл болоод байгаа элэг, ходоод, хөхний хорт хавдрын   тусламж үйлчилгээг орон нутагтаа үзүүлж эхлэх юм байна. Цаашлаад хавдрын тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж хойд бүсийн хэмжээнд иргэдэд үйлчлэх зорилтыг тавин ажиллаж эхэлсэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.БЯМБАЦОГТ: ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМАНД УРГАЖ БУЙ ЦАГААН БУДАА 13 минутын өмнө
ТАВАН САЛБАРЫН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХ ТАНХИМЫ… 41 минутын өмнө
НИЙСЛЭЛД 9-10, 13-14, 16-17 ЦАГИЙН ХООРОНД УСАРХАГ ААДАР БОРОО ОРОХ ТӨ… 1 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ НАЙМДУГААР САРЫН 4-НӨӨС ЭХЭЛНЭ 2 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2 цагийн өмнө
Ч.ИРМҮҮН ОЛОН УЛСЫН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ОЛИМПИАДААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 22 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ЦАГДАА, ТАГНУУЛ, АТГ-ЫН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ СТРАТЕГИЙН ОРД ГАЗРУУД Х… Өчигдөр
Ч.БОЛД. ААВ МИНЬ МАЛЧИН БҮСГҮЙ ДУУГАА Л.ЦОГЗОЛМАА ГУАЙД ЗОРИУЛАН БИЧСЭ… Өчигдөр
120 МЯНГАТЫН УУЛЗВАРААС ЗАЙСАНГИЙН УУЛЗВАР ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХЭСЭГЧЛЭН ХАА… 2025/08/02
УЛААНБААТАРТ 24-26 ХЭМ ДУЛААН 2025/08/02
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫ ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ - НУМЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫ ОРД 2025/08/01
Г.ЗАНДАНШАТАР: НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ 5 ХУВЬ БОЛГОНО 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙН ОРД 2025/08/01