Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргааны хариуцсан Түргэн уулын Баруун салаанд нэг хөл нь хугарч гэмтэн амьдрах чадваргүй болсон бугыг байгаль хамгаалагч Н.Намсрай олсон байна.
Н.Намсрай энэ тухай холбогдох байгууллагуудад мэдээлэхэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас ирсэн зөвшөөрлийн дагуу Улаангом сумын 3-р багийн иргэн Г.Батбаяр уг бугыг агнажээ.
Аймгийн музейн хамт олон Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.15 дахь заалтын дагуу зөвшөөрөл авч, Хөхтөн амьтдад тавих тусгай шаардлага MNS 6944:2021 стандартын хэрэгжилтийг ханган тус бугын арьсаар чихмэл хийлгэхээр болж, чихмэлчин Д.Отгонсайханаар урлуулж өчигдөр буюу 2025 оны 02 дугаар сарын14-ний өдөр аймгийн музейн үндсэн сан хөмрөгт бугын чихмэлийг бүртгэн авсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна