Завхан аймагт 2024 онд улсын төсвийн 252,6 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 62 төсөл хэрэгжсний нэг нь Завхан аймгийн Улиастай суманд 25 Гкал/цаг хүчин чадалтай дулааны станцын барилгын ажлыг эхлүүлсэн төсөл юм. БНСУ-ын 13.9 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 8.4 км дулааны шугам, 11 дулаан дамжуулах төв барихаар төлөвлөсөн. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бюксан инженеринг” ХХК, туслан гүйцэтгэгчээр “МЭЗ” ХХК шалгарч барилга угсралтын ажлыг хийж байна. Тус дулааны станцын төслийн ажлын гүйцэтгэгч “МЭЗ” ХХК 2023 оны дөрөвдүгээр сард ажлаа эхэлсэн бөгөөд одоогоор ажлын гүйцэтгэл 41 хувьтай байна. Төсөл нь 2026 оны наймдугаар сарын 31-нд хэрэгжиж дуусна гэж Завхан аймгийн Байгаль орчны газраас мэдээлэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна