НЯРАЙН УУШГИНЫ ДАРАЛТ ИХСЭХ ХАМ ШИНЖИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ


Монгол Улсад тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 83 орчим хувийг нялхсын эндэгдэл, 52 орчим хувийг нярайн эндэгдэл эзэлдэг байна. 

Иймд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг тууштай бууруулахын тулд нялхас болон нярайн эндэгдлийг бууруулах асуудал нэн чухал юм. 

Сүүлийн 10 жилд нялхсын эндэгдлийн шалтгаанд перинатал үед үүссэн эмгэг, төрөлхийн хөгжлийн гажиг, амьсгалын тогтолцооны өвчин, осол гэмтэл зонхилон тохиолджээ.

Нярайн уушгины даралт ихсэлтийн хам шинж нь нярайн өвчлөл эндэгдлийн тэргүүлэх шалтгааны нэг болдог бөгөөд нярайн өвчлөл эндэгдэл бууруулах ажлын хүрээнд “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”, “Эх Нярай Эмэгтэйчүүдийн Үндэсний Төв”-2, “Өргөө”, “Амгалан”, “Хүрээ” амаржих газруудад Азотын ислийг нярайн эрчимт эмчилгээний тасгуудад эмчилгээ, үйлчилгээнд нэвтрүүлж эхэллээ. 

2025 оны нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногийн байдлаар нийт 9 нярайг азотын ислийн эмчилгээг амжилттай хийгээд байна. Цаашид хүүхэд, нярайн уушгины артерийн даралт ихсэлт өвчний эрчимт эмчилгээ, амбулаторийн эмчилгээг цогцоор нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.БЯМБАЦОГТ: ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМАНД УРГАЖ БУЙ ЦАГААН БУДАА 8 минутын өмнө
ТАВАН САЛБАРЫН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХ ТАНХИМЫ… 35 минутын өмнө
НИЙСЛЭЛД 9-10, 13-14, 16-17 ЦАГИЙН ХООРОНД УСАРХАГ ААДАР БОРОО ОРОХ ТӨ… 1 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ НАЙМДУГААР САРЫН 4-НӨӨС ЭХЭЛНЭ 1 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2 цагийн өмнө
Ч.ИРМҮҮН ОЛОН УЛСЫН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ОЛИМПИАДААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 22 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ЦАГДАА, ТАГНУУЛ, АТГ-ЫН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ СТРАТЕГИЙН ОРД ГАЗРУУД Х… Өчигдөр
Ч.БОЛД. ААВ МИНЬ МАЛЧИН БҮСГҮЙ ДУУГАА Л.ЦОГЗОЛМАА ГУАЙД ЗОРИУЛАН БИЧСЭ… Өчигдөр
120 МЯНГАТЫН УУЛЗВАРААС ЗАЙСАНГИЙН УУЛЗВАР ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХЭСЭГЧЛЭН ХАА… 2025/08/02
УЛААНБААТАРТ 24-26 ХЭМ ДУЛААН 2025/08/02
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫ ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ - НУМЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫ ОРД 2025/08/01
Г.ЗАНДАНШАТАР: НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ 5 ХУВЬ БОЛГОНО 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙН ОРД 2025/08/01