Улсын хэмжээнд 2024 онд 57.3 мянган эх амаржсан нь өмнөх оноос 6.6 мянгаар буюу 10 %-иар буурчээ.
Түүнчлэн нийт амаржсан эхчүүдийн 154 (0.3%) нь гэртээ төрсөн байна.
Өнгөрөгч онд нийт 57.8 мянган хүүхэд эхээс мэндэлж, өмнөх оноос 6.6 мянгаар буюу 10%-иар буурчээ.
Нийт төрсөн хүүхдийг сараар нь харьцуулахад тавдугаар сард хамгийн их буюу таван мянган хүүхэд төрсөн бол нэгдүгээр сард хамгийн бага буюу 4.7 мянган хүүхэд мэндэлсэн байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна