“Хөх сувд-2025” мөсний баяр 2025 оны 02 дугаар сарын 13-нд болно.
Анх 2000 онд далай ээж хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор тус баярыг Сантын өвөр гэдэг газар зохион байгуулахдаа нутгийн уугуул иргэдийн дунд арваад морин чарганы уралдаан хийж байжээ.
Хөх сувд мөсний баярт өнгөрсөн жил л гэхэд дотоод, гадаадын 20 мянга гаруй жуулчин оролцсон байна. Уламжлал ёсоор 24 дэх удаагаа зохион байгуулагдах “Хөх сувд-2025” олон улсын мөсний баяр Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хүй толгойн урд орших Хайчийн аманд болох юм. Өвлийн аялал аялал жуулчлалын хамгийн том эвент болох энэхүү мөсний баяр 10 хоногийн турш үргэлжлэх аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна