СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 9 ДҮГЭЭР ХОРООНД 16 АЙЛЫН ГЭР, БАЙШИН ХАЛИА ТОШИНД АВТАЖ, ЗАРИМ АЙЛ НҮҮХЭЭС АРГАГҮЙ БОЛЖЭЭ


Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 16 айлын гэр, хашаа, байшин халиа тошинд автаж, зарим айл гэртээ ч орж чадахгүй болсон учир 5-6 айл нүүсэн. Үлдсэн айлууд гэр, байшингаа тойруулж шуудуу татсан, дүүргийн зүгээс тухайн орчмын байнгын ундаргатай булаг, хөрсний усны урсгалыг сааруулах, голдирлыг өөрчлөх, суваг татах ажлуудыг хийж байгаа боловч өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад хөрсний ус их хэмжээгээр нэмэгдсээр байгааг албаны хүмүүс хэлж байгаа юм. Нөхцөл байдалтай холбогдуулан тухайн байршилд Геодези, усны барилга, байгууламжийн газраас ажилласан байна. 

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан “2024 оны зун бороо их орсон учраас Улаанбаатар хотын хэмжээнд голын ай сав дагасан газруудад хөрсний усны түвшин өмнөх жилүүдтэй харьцуулахад их хэмжээгээр нэмэгдэж, оргил үедээ хүрч байна. Жишээ нь, Шар хад, Амгалан, Ногоон нуур, Баянзүрх дүүргийн “Натур” хэсгийг нэрлэж болно. Хоёрдугаар сар гараад халиа тошингийн хэмжээ улам бүр нэмэгддэг. Улмаар хавар шар усны үер буудаг. Манай байгууллагын зүгээс үерийн хамгаалалтын далан бүхий 14 байршил дээр 2024 оны арванхоёрдугаар сарын 11-нээс зохион байгуулалтын арга хэмжээг тогтмол авч ажиллаж байна” гэжээ.

2024 оны зун бороо их орсноос гадна энэ өвөл харьцангуй дулаан өвөлжиж байгаа учраас далан, суваг татах ажлуудыг хийгээд ч халиа тошингийн хэмжээ улам бүр ихсэж, усны ундарга айлын гэрийн буурь, байшингийн сууриас хүртэл гарч, айл өрхүүд гэртээ амьдрах аргагүй болоод байна.

Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны Засаг дарга Л.Бямбадорж “Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Зүүнсалааны замаас Баянхошуу хайрханы энгэр хүртэлх зөвхөн энэ хэсэгт гэхэд 500 орчим айл өрх амьдарч байна. Үүнээс 16 айл халиа тошинд автсан хүнд нөхцөлтэй. Ус нэвчиж, гэр байшин нь мөстөж, зарим айлын гэрийн хаалга ч онгойхооргүй болсон байна. Тиймээс бидний зүгээс үлдсэн айлуудыг халиа тошинд автах, цаашид хаврын шар усны үерээс хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлж байна. Гэхдээ одоогоор айлуудыг нүүлгэх нь л хамгийн зөв зохицуулалт. Цаашид байдал улам л хүндрэхээр байна” гэдгийг хэлжээ.

Зундаа намагтай, булаг шанд ихтэй, голын ай сав дагасан байршлуудад өвөлдөө халиа тошин үүсэж, хавар шар усны үерт автах зэргээр амьдрахад эрсдэл ихтэй байна. Тиймээс иргэдийн зорчих хэсгийн халиа тошинг цэвэрлэх, халиа тошинд айл өрхүүдийг автуулахгүй байх тал дээр нийслэл, дүүрэг, хороодоос арга хэмжээ авч ажилладаг ч гэсэн нөхцөл байдал бүрэн шийдэгдэхгүй хэвээр байна. Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүнсалаанд халиа тошин үүссэн дээрх байршилд ч гэсэн 2018 оноос хойш халиа тошин идэвхжиж эхэлсэн. 2025 оны өвлийн хувьд халиа тошингийн хэмжээ цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж өмнөх жилүүдээс ихсээд байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВД ОНЫ ЭХНИЙ 11 САРЫН БАЙДЛААР 404485 Д… 11 цагийн өмнө
СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2025.12.08-1… 11 цагийн өмнө
MISS UNIVERSE 2025 ТИТМИЙН ЭЗЭН ФАТИМО БОШИЙГ ЭХ ОРОНД НЬ 500 МЯНГАН Х… 13 цагийн өмнө
COP17: ЦӨЛЖИЛТИЙН 87 ХУВЬ ХҮНИЙ ХҮЧИН ЗҮЙЛЭЭС ШАЛТГААЛДАГ 16 цагийн өмнө
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 11 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 13.9 ХУВИАР ӨСЖЭЭ 17 цагийн өмнө
МОНГОЛ-АЛТАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, УВС НУУРЫН ХОТГОРООР ЦАС ОРНО 17 цагийн өмнө
АРВАН ЕСӨН ЭЛЧИН САЙДЫГ ЭГҮҮЛЭН ТАТАХ, 21 ЭЛЧИН САЙДЫГ ТОМИЛОХ АСУУДЛА… Өчигдөр
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛ УРТЫН ДУУ ХҮНИЙ СЭТГЭЛИЙГ ТАТДАГ ГАЙХАЛТАЙ УВДИСТАЙ У… Өчигдөр
ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГААР ЦЭНДЖАВЫН БОРХҮ… Өчигдөр
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ… Өчигдөр
ШИНЭЭР МЭНДЭЛСЭН ХӨВГҮҮДИЙН 255 НЬ УЛСЫН АВАРГА ХАНГАЙ, 157 НЬ УЛСЫН А… Өчигдөр
О.НАРАНЗУЛ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО Өчигдөр
АЛТАЙН УУЛАРХАГ НУТГААР ЦАС ОРНО Өчигдөр
БОГД ЗОНХОВЫН ИХ ДҮЙЧЭН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА 2025/12/14
УВС, ХЯРГАС НУУР ОРЧМООР ЦАС ХЯЛМААЛНА 2025/12/14
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫНХНЫГ СУРГАХАД ЯПОН, БНСУ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ 2025/12/13
ХАЙРЛУУЛАХ УУ...? 2025/12/13
ВЕНЕСУЭЛИЙН МИСС MISS CHARM-2025-ЫН ЯЛАГЧ БОЛОВ 2025/12/13
МИАТ ПУКЕТ ЧИГЛЭЛД НЭМЭЛТ НИСЛЭГ ЗАРЛАЛАА 2025/12/13
УЛААНБААТАРТ 13-15 ХЭМ ХҮЙТЭН 2025/12/13
Их Уншсан
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ШИНЭ ЦУВРАЛЫГ МОНГОЛД БЭЛТГЭЖ, ШИНЭ ОНОО… 2025/12/03
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 2025/12/07
ТРАМП: АНУ-ЫН ЭНХИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ОРОС, УКРАИНЫ АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙГАА… 2025/12/08
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ТЭТГЭВЭРТ ГАРАХАД 36 САР ХҮРТЭЛХ ЦАЛИНТАЙ ТЭНЦЭХ … 2025/12/04
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА 2025/12/05
COP17: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААДЫН ЗӨВ… 2025/12/03
БНСУ-ЫН ВИЗТЭЙ ХОЛБООТОЙ НААШТАЙ ӨӨРЧЛӨЛТ БҮХИЙ ШИНЭ ЖУРАМ 15-НААС ХЭР… 2025/12/11
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? 2025/12/06
ТЭТГЭВЭРТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ СУДЛАН САНАЛ ДҮГНЭЛТ ГАРГАХ АЖЛЫН ХЭСГИ… 2025/12/08
АРАВ ХОНОГИЙН АЖИЛ ХЭРГИЙН ВИЗИЙГ УРИГЧГҮЙГЭЭР ЦАХИМААР ИЛГЭЭХ БОЛОМЖ … 2025/12/08
В.ПУТИН: ОРОС ЕВРОПТОЙ ДАЙТАХ БОДОЛГҮЙ БАЙГАА. ГЭХДЭЭ ТЭД ЭХЭЛБЭЛ БИД … 2025/12/03
ХАЙРЛУУЛАХ УУ...? 2025/12/13
ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААНЫ ТАЛААРХ ДЭЭД ШҮҮХИЙН ТАЙЛБАР ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧ… 2025/12/12
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО 2025/12/09