Цамхаг агаарын шугамд гэмтэл гарч тасарсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “ДЦС 2” ТӨХК-ийн баруун хойд хэсэг орчмын нийт 518 айл өрх, 137 аж ахуйн нэгж нийт 655 хэрэглэгч өчигдөр /2025.01.02/ 14 цаг 20 минутаас 15 цаг 34 минутын хооронд цахилгаан эрчим хүчээр түр тасалдсаныг шуурхай арга хэмжээ авч, цахилгаан хангамжийг хэвийн болгосон гэж УБЦТС ТӨХК-өөс мэдээлэв.
Мөн зарим хэвлэл мэдээллийн сайтад мэдээлснээр Баянгол дүүргийн 20, Сонгинохайрхайн дүүргийн 5, 6, 17, 18, 19, 24, 32 дугаар хороог хамарсан томоохон тасралт гараагүйг мэдэгдсэн байна.
Бөөрөлжүүтийн дулааны цахилгаан станцаас эрчим хүчний төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлж эхэлсэнтэй холбоотойгоор чадлын дутагдлаас шалтгаалсан цахилгаан эрчим хүчний хязгаарлалтыг ДҮТ ТӨХХК-аас 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш хийгээгүй гэж мэдээлэлд мөн дурджээ.
Сэтгэгдэл (1)