Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 127187.0 ам.метр талбай бүхий “Хүннүгийн язгууртны цогцолбор”-ыг тохижуулжээ.
Хүннүгийн булш бүхий дурсгалт газрыг тохижуулснаар гаднын жуулчдын нүдийг хужирлах түүх соёлын дурсгалт газар нэгээр нэмэгдэж байна. Нийт 10 булштай Бэлхийн аманд байрлах Хүннүгийн булшийг анх 1960 онд малтсан бөгөөд хамгийн анх судалгааны эргэлтэд орсон гэдгээрээ онцлогтой юм. Тус бүтээн байгуулалтын ажлыг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Өндөрхаан өргөө” ХХК гүйцэтгэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна