Эрчим хүчний системийн 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн оргил ачаалал 19 цагт 1614 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 18 МВт-аар, импорт 14 МВт-аар тус тус өссөн үзүүлэлттэй байжээ.
Хэрэглэгчид гэртээ болон албан байгууллагадаа цахилгаан хэрэгсэл шинээр худалдан авахдаа эрчим хүчний үр ашигтай А, А+, А++ тэмдэглэгээ бүхий тоног төхөөрөмж, хэрэгсэл сонгосноор цахилгааны зардлаа 15-30 хувь хэмнэх боломжтой талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна