Эрдэнэт хотын Хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлчдийн тоглосон “Хөх төрийн бэрс” түүхэн жүжиг 2025 оны нэгдүгээр сарын 25-нд Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа тоглогдохоор болжээ. Монголын төрд хоёр удаа Ерөнхий сайдаар сонгогдон ажиллаж байсан Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амарын амьдрал, үйлсийг харуулахэнэхүү жүжгийг тус театрын уран бүтээлчид анх удаагаа аймгийнхаа үзэгчдийн хүртээл болгоод удаагүй байгаа.
"Хөх төрийн бэрс” түүхэн драмын жүжгийн зохиолыг Б, Цогнэмэх , хөгжмийн зохиолыг МУУГЗ, Аранза буюу Б.Бат-Эрдэнэ бичсэн бол найруулагчаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Е.Баярмагнай ажилласан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна