Хилэнцийнхний ажил хэрэг сарын эхээр таатай байна. Идэвхтэй, шийдэмгий үйлдлүүд хийвэл хөрөнгийн биржээс ихээхэн ашиг олж, эсвэл ашигтай гэрээ байгуулж, компаниасаа нэмэлт урамшуулал авч мэднэ. Гэхдээ их ачаалалтай ажиллахдаа амралттай хосуулах хэрэгтэйг санаарай. Энэ сард ихээхэн эрч хүч зарцуулах шаардлага гарна. Тиймээс болгоомжтой байхгүй бол эмнэлгийн орон дээр хэвтэж мэднэ. Сарын хоёрдугаар хагаст ажил дээрээ болон нийгмийн тодорхой хүрээнд хэлэлцүүлэг, арга хэмжээнд оролцохдоо маргаан үүсгэж, хурцадмал байдал үүсгэхгүй байх хэрэгтэй. Энэ сард хилэнцийнхий сэтгэл санааг дулаацуулж, бяцхан мөрөөдөлд умбуулах нууцхан хайр үүсэх магадлалтай. Гэхдээ энэ нь ойр дотно харилцааг үүсгэхгүй бөгөөд нөгөө талаас хариу ирэхгүй байж мэднэ. Энэ нь сэтгэлийг тань мэдээгүйгээс эн түрүүнд шалтгаалах та бүхэн ч байдлыг өөрчлөхийг оролдохгүй байх төлөвтэй. Магадгүй хөнгөхөн нууцаар сэтгэл алдраад өнгөрөх нь танд таатай ч байж мэднэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна