​ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧИД ФРАНЦААС ТУРШЛАГА СУДАЛЖЭЭ


Жижиг, дунд үйлдвэрийн газраас Мишээл экспо төвтэй хамтран үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломж нөхцөлүүдийг нэмэгдүүлэх, бизнесийн харилцан түншлэлийг өргөтгөх, шинэ зах зээл нээх, хамтран ажиллах зорилгоор “Монголд үйлдвэрлэв-2024, Европын холбоонд” арга хэмжээг Парис хотноо амжилттай зохион байгуулжээ.

Жижиг, дунд үйлдвэрийн газрын ахлах мэргэжилтэн Ж.Амаржаргал, Мишээл Экспо ХХК-ийн ахлах менежер З.Одонтуяа нараар ахлуулсан манай жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн төлөөллийг  Францын Аж ахуйн нэгжүүдийн нэгдсэн хөдөлгөөн/MEDEF/-ий дэд захирал Жеральдин Лөбмлэ Парис хотноо 2024 оны аравдугаар сарын 2-нд хүлээн авч уулзсан байна. Тэрбээр тус улсын 190 мянган аж ахуйн нэгжийг нэгтгэдэг өөрийн байгууллагын үйл ажиллагаа, хамтын ажиллагааны боломжуудыг танилцуулж, энэ сарын сүүлээр тус байгууллагын дэргэдэх Франц, Монголын бизнес зөвлөлөөс францын ажил хэрэгч хүмүүсийн айлчлалыг Монгол Улсад зохион байгуулах гэж буй талаар мэдэгджээ. 

Төлөөлөгчид хоёр орны жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эдийн засаг, худалдааны харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломжийн талаар харилцан санал солилцсон байна. Мөн ирэх сард Монгол Улсад зочлох МЕDEF -ийн төлөөлөгчид, гишүүн байгууллагуудын төлөөлөлтэй уулзах, харилцан туршлага солилцох боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцжээ.

Дашрамд дуулгахад, МЕDEF 1998 онд байгуулагдсан бөгөөд 1946 онд үүссэн Францын Ажил олгогчдын үндэсний зөвлөл /ФХЭҮЗ/-ийн үйл ажиллагааг үргэлжлүүлж буй холбоо юм. Тус байгууллага нийт 190,000 гаруй гишүүнтэй, тэдгээрийн 70 орчим хувь нь жижиг, дунд бизнес эрхлэгчид байдаг аж. 

Манай төлөөлөгчдийг мөн Францын төрийн “BPIFrance” банкны Азийн бүсийн менежер хатагтай Элоди Барриа, Экспортын санхүүжилтийн газрын зөвлөх ноён Хюго Пүлё нар хүлээн авч уулзан, үндэсний экспортыг дэмжих чиглэлээр тус банкнаас олгодог санхүүжилт, хөрөнгө оруулалт, даатгалын үйлчилгээний талаар танилцуулжээ.  “BPIFrance” банк 3200 ажилтантай ба Францад 50 салбартай, олон улсад 11 салбартай 52 тэрбум еврогийн өөрийн хөрөнгөтэй төрийн банк юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАРБОЗАВР БАТААР БОЛОН 28 БАГЦ ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭРГҮҮ… 2 цагийн өмнө
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ХЯТАДЫН АРДЫН БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХАМТЫН АЖ… 5 цагийн өмнө
БНСУ-Д АМЬДАРЧ БУЙ МОНГОЛ ИРГЭДЭД ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ ОЛГОХОД… 5 цагийн өмнө
504000 АХМАДЫН ТЭТГЭВЭР ДУНДЖААР 215 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭНЭ 8 цагийн өмнө
Т.МӨНХ-ЭРДЭНЭ: ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙГ УЛС ТӨРИЙН НӨЛӨӨГҮЙГЭЭР ТОМИЛЖ АЖИЛЛУУ… 11 цагийн өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ УУЛЗАВ 15 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 24-26 ХЭМ ДУЛААН 16 цагийн өмнө
ОЛОН ЖИЛ ТӨЛСӨН НЬ ӨНДӨР ТЭТГЭВЭР АВДАГ ШУДАРГА ТОГТОЛЦОО РУУ ШИЛЖИХ Х… Өчигдөр
БОГДХАН УУЛАНД ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ХИЙХ ТУЛ 14 ХОНОГ АЛХАХГҮЙ БАЙХЫГ З… Өчигдөр
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН Өчигдөр
Н.УЧРАЛ: ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД ХАЛДСАН НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ЧӨЛ… 2026/06/09
C.БЯМБАЦОГТ: ХЭВЛЭН НИЙТЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨНД ХАЛДАЖ, АСУУДАЛД ҮЗЭМЖЭЭР ХАНД… 2026/06/09
ТӨК-ИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ЗУРГИЙГ НИЙТЛЭЛД АШИГЛАСАН РЕДАКЦИЙГ 20 САЯАР … 2026/06/09
САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛН… 2026/06/09
УЛААНБААТАРТ 19-21 ХЭМ ДУЛААН 2026/06/09
ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ГАР УТАСНААС ХЯНАДАГ, УДИРДДАГ БОЛЛОО 2026/06/08
БАЯН-ӨЛГИЙН АЛТАЙ, ХОВДЫН БУЛГАН СУМАНД ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ШИНЭ ХЭВШИЛ ОНОШ… 2026/06/08
ОНЦГОЙНХОН 12 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖ, УТААЖИЛТЫН БҮСЭЭС 167 … 2026/06/08
ШИНЭ ЦЭРГҮҮД ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮ… 2026/06/08
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 17-19 ХЭМ ДУЛААН 2026/06/08
Их Уншсан
ЦЭНДИЙН ЦОГТЫГ ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧЭЭР ТОМИЛУУЛАХ САНАЛЫГ ЕРӨНХИ… 2026/06/03
УУРХАЙН ЦООНОГТ УНАСАН ГУРВАН НАСТАЙ ОХИНЫ ЦОГЦСЫГ ГАРГАН, ЦАГДААГИЙН … 2026/05/30
ӨНӨӨДӨР БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧЭН ӨДӨР 2026/05/31
МИАТ: УЛААНБААТАР-ТОКИО-УЛААНБААТАР ЧИГЛЭЛД 3-НЫ ӨДӨР ХИЙХ НИСЛЭГИЙГ 4… 2026/06/02
ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙГ СОНГОХ АСУУДЛЫГ ХЭЛЭ… 2026/06/03
ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ… 2026/06/04
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 11-13 ХЭМ ДУЛААН БАЙНА 2026/06/01
С.АМАРСАЙХАН САЙД БНСУ-Д СУРЧ, АЖИЛЛАЖ БУЙ МОНГОЛ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ… 2026/05/28
УЛААНБААТАРТ ҮДЭЭС ХОЙШ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 21-23 ХЭМ ДУЛААН 2026/05/30
ЦАХИЛГААН МАШИНТАЙ ЖОЛООЧ НЭГ ЖИЛД 7 САЯ ОРЧИМ ТӨГРӨГ ХЭМНЭНЭ ГЭЖ ТООЦ… 2026/05/28
МАНАЙ ХҮН АМЫН 1.3 САЯ БУЮУ ГУРВАН ХҮН ТУТМЫН НЭГ НЬ ХҮҮХЭД БАЙНА 2026/06/01
УЛААНБААТАРТ 13-15 ХЭМ ДУЛААН 2026/06/05
МАТЕМАТИКИЙН AI-KHWARIZMI ОЛИМПИАДААС 1 АЛТ, 2 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ Х… 2026/06/07
ОРОН СУУЦНЫ БАНК БАЙГУУЛЖ, ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ТӨРӨЛЖҮҮЛЭХ ЗОХИЦУУЛАЛТ Б… 2026/06/03
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН 2026/06/06