Дуучин Б.Амархүү Увс аймагт тоглолтоо хийх үед тус аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр удаа дараа постоор мэдэгдэл хийхдээ хүний эрхийн зөрчил гаргасан гэж ХЭҮК-оос үзэж, шалгах ажиллагааг шуурхай эхлүүлжээ.
Хүний эрхийн үндэсний комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар "Тухайн иргэн өмнө нь гэмт хэрэгт холбогдож, хууль ёсны шийдвэрийн дагуу хариуцлагаа хүлээгээд дууссан. Гэтэл өмнө ял шийтгэл эдэлж байсан гэх үндэслэлээр урлаг уран сайхны үйл ажиллагаа явуулахад нь саад учруулах, хориглох нь хүний эрхийн зөрчил юм. Тиймээс Комиссын гишүүний шаардлага хүргүүлнэ." гэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна