Д.БАЯСГАЛАН: Б.ЭНХБАЯРЫГ ОГТ ТАНИХГҮЙ, АМЬДРАЛДАА УУЛЗАЖ БАЙГААГҮЙ, МӨНГӨ ӨГӨӨГҮЙ

Admin
7 цагийн өмнө

“Бодь” группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Баясгалан “Eagle” телевиз болон Graрh.mn сайтын сэтгүүлчдэд өнөөдөр /2026.03.24/ ярилцлага өгөв.

Тэрбээр "Төмөр замыг 2013 онд батлагдсан төсөвт өртгөөр нь барьсан, 7 жилийн дараа яг цаг хугацаанд нь хийж дуусгасан. Төсвийг нэг ч төгрөгөөр нэмээгүй. Анхны гэрээ 792 сая ам.доллар байсан. Дараа нь нэмэлт ажил өгсөн, тэр нь 213 сая ам.долларын өртөгтэй байсан. Мөн л хугацаандаа дууссан. Энэ төмөр замыг бид Засгийн газарт нэр хүндтэйгээр, улсын комиссын “онц сайн” дүнтэйгээр хүлээлгэн өгсөн." гэж ярив. 

Нийгэмд хамгийн их дуулиан тариад буй Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт 1.3 сая ам.долларын авлига өгсөн гэх асуудлыг эрс няцаав. 

Д.Баясгалан" Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд үүнийгээ өөрөө нотлох хэрэгтэй. Би Б.Энхбаяр гэдэг хүнийг огт танихгүй, амьдралдаа уулзаж үзээгүй. Ямар нэгэн хүнээр дамжуулж тэр хүнтэй огт харьцаж үзээ ч үгүй, тийм бодол ч байгаагүй. 2022 онд билүү дээ, Нүүрсний сонсгол хийсэн. Нүүрсний сонсгол дээр оч гэсэн газар нь очсон, асуусан бүх асуултад нь хариулсан. Тэр сонсгол бүтэн өдөр үргэлжилсэн, бичлэг нь ч одоо байгаа байх. Сонсголоос ч өмнө, дараа нь ч тэр ер нь би тэр Б.Энхбаяр гэж хүнтэй хэзээ ч уулзаж байгаагүйгээ дахин хэлмээр байна. Тэгэхээр тийм юм огт болоогүй. Харин тэр Энхбаяр чинь над руу их дайрдаг хүн ш дээ. Янз янзын юм яриад л байдаг. Би яахав дээ ярьж  л байг, улс төр юм чинь гээд тоодог ч үгүй." гэв. Мөн АТГ-т энэ асуудлаар мэдүүлэг өгөх эсэх талаарх асуултад "Би ямар ч асуудалгүй. Гэрчийн мэдээлэл өгөхөд асуудал алга. Харамсалтай нь Монгол Улсын хуулиар хүн гүтгэх чинь хэрэг биш болоод хэнийг ч юу ч гэж гүтгэж болохоор болсон юм байна. Тэрийг сая л мэдэж авлаа." гэсэн юм. 

Мөн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг Бодь компанид огт ажиллаж байгаагүй. 11 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан гэсэн байна лээ, тийм юм байхгүй. Тэрийгээ батлаадах гэв. 

Түүнчлэн 110 сая доллар бэлнээр гаргаад улстөрчдийг тарааж авлигадсан гэдэг асуудал дээр "Тийм их доллар аваад явж байдаг ч гэж юу байх вэ. Энэ төсөлтэй холбогдсон бүх орлого, зарлага мөнгөний зөрүүгүй таарч байгаа. Их хэл амтай төсөл учир бид маш их цэгцтэй хандсан. Олон улсын аудитаар аудит хийгдээд, ер нь  үзээгүй газар байхгүй. Л.Оюун-Эрдэнийн ярьж буй зүйл ор үндэсгүй, тэгээд ч боломжгүй зүйл." гэж ярьсан юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.ДАНЗАННОРОВ: ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРТӨӨ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ЦААНА НЬ… 7 цагийн өмнө
ДОНТОХ ЭМГЭГЭЭС СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БНСУ-ЫН ТАРХИ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНТЭЙ… 9 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА: АЛИСА ЛЬЮ ҮРГЭЛЖ ИНЭЭЖ ЯВДАГ, БАС ҮНЭХЭЭР ГАЙХАЛТАЙ ХӨ… 12 цагийн өмнө
БАНКУУДЫН НИЙТ ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 48.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ӨМНӨХ ОНООС… 12 цагийн өмнө
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ СЭДЭВТ УУ… 14 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО, НОЙТОН ЦАС ОРНО, 9-11 ХЭМ ДУЛААН 15 цагийн өмнө
COP17-ЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ААН-ИЙН ТӨЛӨ… Өчигдөр
МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 54.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ӨМНӨХ ОНООС 24.7 ХУВИАР… Өчигдөр
ЧИНГИС ХААН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНИЙ ТӨСЛИЙГ… Өчигдөр
ИНЧОНД КОНСУЛЫН ХЭЛТСИЙН САЛБАР БАЙГУУЛНА Өчигдөр
ФОТО АГШИН: О.ЕСҮН, Б.ХОНГОРЗУЛ НАР СКВОШ ТЕННИСНИЙ ГАНЦААРЧИЛСАН ТӨРӨ… Өчигдөр
БААВГАЙ УНТУУЛАХ БУУ,ЭМ, БАГАЖ ХЭРЭГСЛИЙГ ОРУУЛЖ ИРЭХ АСУУДЛЫГ ШУУРХАЙ… Өчигдөр
ФОТО АГШИН: Д.АНАР, Х.ОЮУНГЭРЭЛ, М, АМАРТҮВШИН, П.ХУЛАН НАР СКВОШ ТЕНН… Өчигдөр
НЭГДСЭН ХҮЧЭЭР ИЛҮҮ САЙХАН, ЭНХ АМГАЛАН ДЭЛХИЙ ЕРТӨНЦ БҮТЭЭХИЙГ УРИАЛА… Өчигдөр
АВСТРАЛИ РУУ ЗОРЧИХ ВИЗИЙН НӨХЦӨЛИЙГ ХӨНГӨВЧЛӨХӨД АНХААРАЛ ХАНДУУЛАХЫГ… Өчигдөр
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Г.ТЭМҮҮЛЭН АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА Өчигдөр
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ИХЭНХ СУМДЫН НУТГААР БОРОО, УУЛАРХАГ НУТГААР … Өчигдөр
ГАНЗОРИГИЙН ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЛОО 2026/09/22
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 2026/09/22
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ АРА… 2026/09/22
Их Уншсан
Л.ДАНЗАННОРОВ: ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРТӨӨ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ЦААНА НЬ… 7 цагийн өмнө
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫ… 2026/09/11
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
ВАЛИЕВА, КОНДРАТЮК, СТЕПАНОВА, БУКИН НАР СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМ… 2026/09/11
БААВГАЙ СУУРЬШЛЫН БҮС РҮҮ ОРЖ ИРСЭН 80 ОРЧИМ ТОХИОЛДОЛ ОН ГАРСААР БҮРТ… 2026/09/16
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
МИАТ СӨҮЛ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГТЭЭ 10 ХУВИЙН ХЯМДРАЛ ЗАРЛАЖЭЭ 2026/09/14
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 8.1 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/09/11
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… 2026/09/19
ВЬЕТНАМЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГЫН АЙЛЧЛАЛ ХОЁР УЛСЫН ПАРЛАМЕНТ ХООР… 2026/09/11
ЧИХРИЙН УУТАНД НУУСАН 580 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ҮНЭ БҮХИЙ КОКАИНЫГ ХУРААН… 2026/09/13