Сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг илүү хүртээмжтэй хүргэх боломжийг нэмэгдүүлэх, өмгөөлөгчдийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах үйл ажиллагаанд бодит хувь нэмэр оруулах зорилгоор өмгөөлөгчдөд дохионы хэл сургахаар болжээ.
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөл болон Ерөнхий боловсролын 29 дүгээр сургууль хамтын ажиллагааны хүрээнд өмгөөлөгчдөд дохионы хэлний мэдлэг, чадвар эзэмшүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Сургалтад хамрагдах сонирхолтой өмгөөлөгчдийг бүртгэж эхэлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна