Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны нэгдүгээр сард 8 улсын 95 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаажээ.
Монгол Улсын хил дээрээс буцаасан иргэдийг улсаар нь авч үзвэл БНХАУ-ын 74, БНСУ-ын 6, Узбекистаны 4, Непалын 4, ОХУ-ын 2, Филиппиний 2, Киргизийн 2, Азербайжаны 1 иргэн байна.
Эдгээр иргэд нь ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр хил дээрээс буцаасан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна