БНСУ-Д СУУГАА ИРГЭД УРТ ХУГАЦААНЫ ВИЗ ГАРГАЖ ӨГНӨ ГЭХ МЭТ ЗАРД ИТГЭХГҮЙ БАЙХЫГ СЭРЭМЖЛҮҮЛЛЭЭ


Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас иргэдийн хууль бус зард итгэж, хохирохгүй байх талаар сэрэмжлүүлэг гаргажээ. 

Сэрэмжлүүлэгт "БНСУ-д оршин суугаа иргэдийн дунд урт хугацаанд оршин суух статус бүхий “G-1, D-10-2 виз гаргаж өгнө”, “дүрвэгчийн виз баталгаатай гаргана”, “урт хугацаанд, саадгүй оршин суулгана” гэх мэт агуулгатай Солонгос, Монгол иргэдийн хамтарсан визийн брокерын хууль бус зуучлалын зар, мэдээллийн мөрөөр хохирох, гэмт хэргийн холбогдогч болох тохиолдол гарч байгаатай холбогдуулан дараах сэрэмжлүүлгийг иргэд Та бүхэнд хүргэж байна.

Дээрх брокер, зуучлагчид нь ихэвчлэн цахим сүлжээ, мессенжер, фейсбүүк группын хуудас, танилын хүрээгээр дамжуулан иргэдтэй холбоо тогтоож, оршин суух зөвшөөрлийг баталгаатай гаргаж өгнө гэсэн бодит үндэслэлгүй амлалт өгч, худал хуурмаг шалтгаан бүхий дүрвэгчийн өргөдөл, хуурамч бичиг баримтыг өмнөөс нь бүрдүүлж өгөх зэргээр иргэдийг хохироож, хуулийн хариуцлага хүлээлгэх зэрэг эрсдэл үүсгэж байна.
G-1 ангиллын виз нь БНСУ-д онцгой нөхцөл байдлын улмаас түр хугацаанд оршин суух зайлшгүй шаардлагатай гадаадын иргэдэд олгодог виз юм. Тухайлбал, шүүх болон мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, хохирогч, холбогдогчоор оролцож буй этгээд, урт хугацааны эмчилгээ зайлшгүй шаардлагатай иргэн, хүчирхийллийн хохирогч зэрэг албадан гаргах боломжгүй нөхцөл үүссэн иргэдэд тухайн байдлыг нэг бүрчлэн судалсны үндсэн дээр БНСУ-ын Цагаачлалын байгууллагаас олгодог.
G-1 визийн оршин суух хугацаа нь ихэвчлэн 6 сар, сунгалт хийх эсэхийг тухайн нөхцөл үргэлжилж байгаа эсэх, холбогдох нотлох баримтын бүрдэл хангагдсан эсэхэд үндэслэн цагаачлалын байгууллагаас шийдвэрлэдэг. Уг виз нь ажил эрхлэх болон байнгын оршин суух эрх олгодоггүй.
Иргэд визийн брокер, зуучлагчдын заавраар худал мэдээлэл бүхий бичиг баримт бүрдүүлэх, зохиомол түүхээр өргөдөл гаргах, эсхүл бусдыг хамруулсан хамтын хүсэлт гаргасан тохиолдолд виз олгогдохгүй байх төдийгүй Таныг суугаа орны хуулийн байгууллагаас шалгах, саатуулах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, албадан гаргах зэрэг ноцтой хууль зүйн үр дагаварт хүрэх эрсдэлтэй.
БНСУ-ын Цагаачлалын хяналтын тухай хуульд “оршин суух статус өөрчлөх зөвшөөрөл авахтай холбоотойгоор хуурамчаар үйлдсэн, эсхүл засварласан баримт бичгийг нотлох материал болгон бүрдүүлэх, хууль бус аргаар визийн хүсэлт гаргах, түүнчлэн ийм үйлдлийг зуучлах, ятгахыг хориглоно” гэж заасан байдаг. Уг хуулийг зөрчсөн тохиолдолд 3 хүртэлх жилийн хугацаагаар хорих ял, эсхүл 30 сая хүртэлх воны торгууль ногдуулах зэрэг эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг.
Иймд иргэд Та бүхэн аливаа зуучлал, төлбөр нэхсэн хууль бус саналд болгоомжтой хандаж, виз болон оршин суухтай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны байгууллага, хууль ёсны эх сурвалжаас авах, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна." гэсэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.ДАНЗАННОРОВ: ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРТӨӨ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ЦААНА НЬ… 8 цагийн өмнө
ДОНТОХ ЭМГЭГЭЭС СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БНСУ-ЫН ТАРХИ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНТЭЙ… 9 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА: АЛИСА ЛЬЮ ҮРГЭЛЖ ИНЭЭЖ ЯВДАГ, БАС ҮНЭХЭЭР ГАЙХАЛТАЙ ХӨ… 12 цагийн өмнө
БАНКУУДЫН НИЙТ ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 48.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ӨМНӨХ ОНООС… 13 цагийн өмнө
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ СЭДЭВТ УУ… 15 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО, НОЙТОН ЦАС ОРНО, 9-11 ХЭМ ДУЛААН 16 цагийн өмнө
COP17-ЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ААН-ИЙН ТӨЛӨ… Өчигдөр
МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 54.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ӨМНӨХ ОНООС 24.7 ХУВИАР… Өчигдөр
ЧИНГИС ХААН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНИЙ ТӨСЛИЙГ… Өчигдөр
ИНЧОНД КОНСУЛЫН ХЭЛТСИЙН САЛБАР БАЙГУУЛНА Өчигдөр
ФОТО АГШИН: О.ЕСҮН, Б.ХОНГОРЗУЛ НАР СКВОШ ТЕННИСНИЙ ГАНЦААРЧИЛСАН ТӨРӨ… Өчигдөр
БААВГАЙ УНТУУЛАХ БУУ,ЭМ, БАГАЖ ХЭРЭГСЛИЙГ ОРУУЛЖ ИРЭХ АСУУДЛЫГ ШУУРХАЙ… Өчигдөр
ФОТО АГШИН: Д.АНАР, Х.ОЮУНГЭРЭЛ, М, АМАРТҮВШИН, П.ХУЛАН НАР СКВОШ ТЕНН… Өчигдөр
НЭГДСЭН ХҮЧЭЭР ИЛҮҮ САЙХАН, ЭНХ АМГАЛАН ДЭЛХИЙ ЕРТӨНЦ БҮТЭЭХИЙГ УРИАЛА… Өчигдөр
АВСТРАЛИ РУУ ЗОРЧИХ ВИЗИЙН НӨХЦӨЛИЙГ ХӨНГӨВЧЛӨХӨД АНХААРАЛ ХАНДУУЛАХЫГ… Өчигдөр
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Г.ТЭМҮҮЛЭН АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА Өчигдөр
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ИХЭНХ СУМДЫН НУТГААР БОРОО, УУЛАРХАГ НУТГААР … Өчигдөр
ГАНЗОРИГИЙН ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЛОО 2026/09/22
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 2026/09/22
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ АРА… 2026/09/22
Их Уншсан
Л.ДАНЗАННОРОВ: ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРТӨӨ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ЦААНА НЬ… 8 цагийн өмнө
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫ… 2026/09/11
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
ВАЛИЕВА, КОНДРАТЮК, СТЕПАНОВА, БУКИН НАР СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМ… 2026/09/11
БААВГАЙ СУУРЬШЛЫН БҮС РҮҮ ОРЖ ИРСЭН 80 ОРЧИМ ТОХИОЛДОЛ ОН ГАРСААР БҮРТ… 2026/09/16
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
МИАТ СӨҮЛ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГТЭЭ 10 ХУВИЙН ХЯМДРАЛ ЗАРЛАЖЭЭ 2026/09/14
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 8.1 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/09/11
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… 2026/09/19
ВЬЕТНАМЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГЫН АЙЛЧЛАЛ ХОЁР УЛСЫН ПАРЛАМЕНТ ХООР… 2026/09/11
ЧИХРИЙН УУТАНД НУУСАН 580 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ҮНЭ БҮХИЙ КОКАИНЫГ ХУРААН… 2026/09/13