Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров World Justice Project (WJP) олон улсын байгууллагын Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал ноён Срирак Плипатыг өчигдөр (2026.02.04) хүлээн авч уулзжээ.
The World Justice Project нь дэлхий даяар эрх зүйт ёсыг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, бие даасан хараат бус олон улсын байгууллага юм.
Уулзалтаар тус байгууллагаас гаргадаг Эрх зүйт ёсны индексийг бодитой гаргах үүднээс:
• Өмгөөлөгчидтэй мэдээлэл солилцох, судалгаа авах
• Онол-арга зүйн мэдээллийг өмгөөлөгчдөд хүргэх,
• Сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлэхээр тохиролцжээ.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад эрх зүйт ёсыг бэхжүүлэх, өмгөөллийн үйл ажиллагааны бодит нөхцөл байдлыг дээшлүүлэхэд өмгөөлөгчдийн оролцоог нэмэгдүүлэх, Эрх зүйт ёсны индекс судалгаанд тусгах ач холбогдолтой юм.
Уулзалтад Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэшлийн хорооны дарга Д.Батсүх, гишүүн, өмгөөлөгч З.Тамир нар оролцсон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна