ӨМГӨӨЛӨГЧИЙН ҮНЭМЛЭХИЙГ E-MONGOLIA-Д БАЙРШУУЛЖ, ИРГЭД ТАНИЛЦАХ БОЛОМЖТОЙ БОЛГОНО


Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров  харилцаа, бүртгэл мэдээллийн цахим системийг боловсронгуй болгох, цахимжуулах, аюулгүй байдлыг хангах, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хүрээнд өмгөөлөгчийн үнэмлэхийг төрийн цахим үйлчилгээний E-Mongolia системд нэвтрүүлэх зорилгоор Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Салбар дундын зохицуулалт, дахин загварчлалын газрын дарга Б.Дөлгөөн тэргүүтэй төлөөлөгчидтэй өчигдөр (2026.01.21) уулзжээ.

Уулзалтаар өмгөөлөгчийн үнэмлэхийг төрийн үйлчилгээний цахим системд нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага, гарах эерэг үр дагавар, E-Mongolia платформд үнэмлэх нэвтрүүлэхэд шаардлагатай үйл явц болон бусад хамтын ажиллагааны боломжийн талаар харилцан мэдээлэл солилцож, нэгдсэн ойлголтод хүрсэн байна.

Төрийн цахим шилжилтийг хэрэгжүүлэх зорилго, чиг үүрэг бүхий газрын төлөөллийн зүгээс Монголын Өмгөөлөгчдийн Холбооны энэхүү санаачилга, хүсэлтийг дэмжиж, шуурхай шийдвэрлэхэд анхаарч хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Уулзалтад Монголын Өмгөөлөгчдийн Холбооны харилцаа, бүртгэл мэдээллийн цахим системийг боловсронгуй болгох үүрэг бүхий шинэчлэн байгуулсан ажлын хэсэг оролцсон байна. Уг ажлын хэсгийн ахлагчаар Холбооны гишүүн, өмгөөлөгч У.Болдхүү, гишүүдээр Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Б.Солонго, Удирдах зөвлөлийн гишүүн М.Хандармаа, Холбооны гишүүн, өмгөөлөгч Ц.Одмаа, Б.Агар-Эрдэнэ, Ажлын албаны дарга Г.Дэлгэрцэцэг, Нарийн бичгийн даргаар Сургалт, шалгалт хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэнпагма нар томилогдон ажиллаж байгаа аж. 

Өмгөөлөгчдийн үнэмлэхийг цахим системд нэвтрүүлснээр:

1.Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагууд өмгөөлөгчдийн мэдээллийг шалгах үйл явцыг шуурхай, найдвартай болгох бөгөөд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх хүчинтэй, түдгэлзүүлсэн эсэхийг харах боломж бүрдэх;

2. Иргэд эрх зүйн туслалцаа авахдаа тухайн өмгөөлөгчийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх хүчинтэй эсэхийг албан ёсны эх сурвалжаас шалгах боломжтой болох;

3. Өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлийн санг цахимжуулах, аюулгүй байдлыг хангах, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, мэргэжлийн холбооны дотоод сонгуулийг зохион байгуулах үйл явцыг хялбарчлах зэрэг чухал ач холбогдолтой юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.ДАНЗАННОРОВ: ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРТӨӨ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ЦААНА НЬ… 8 цагийн өмнө
ДОНТОХ ЭМГЭГЭЭС СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БНСУ-ЫН ТАРХИ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНТЭЙ… 9 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА: АЛИСА ЛЬЮ ҮРГЭЛЖ ИНЭЭЖ ЯВДАГ, БАС ҮНЭХЭЭР ГАЙХАЛТАЙ ХӨ… 12 цагийн өмнө
БАНКУУДЫН НИЙТ ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 48.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ӨМНӨХ ОНООС… 13 цагийн өмнө
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ СЭДЭВТ УУ… 15 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО, НОЙТОН ЦАС ОРНО, 9-11 ХЭМ ДУЛААН 16 цагийн өмнө
COP17-ЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ААН-ИЙН ТӨЛӨ… Өчигдөр
МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 54.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ӨМНӨХ ОНООС 24.7 ХУВИАР… Өчигдөр
ЧИНГИС ХААН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНИЙ ТӨСЛИЙГ… Өчигдөр
ИНЧОНД КОНСУЛЫН ХЭЛТСИЙН САЛБАР БАЙГУУЛНА Өчигдөр
ФОТО АГШИН: О.ЕСҮН, Б.ХОНГОРЗУЛ НАР СКВОШ ТЕННИСНИЙ ГАНЦААРЧИЛСАН ТӨРӨ… Өчигдөр
БААВГАЙ УНТУУЛАХ БУУ,ЭМ, БАГАЖ ХЭРЭГСЛИЙГ ОРУУЛЖ ИРЭХ АСУУДЛЫГ ШУУРХАЙ… Өчигдөр
ФОТО АГШИН: Д.АНАР, Х.ОЮУНГЭРЭЛ, М, АМАРТҮВШИН, П.ХУЛАН НАР СКВОШ ТЕНН… Өчигдөр
НЭГДСЭН ХҮЧЭЭР ИЛҮҮ САЙХАН, ЭНХ АМГАЛАН ДЭЛХИЙ ЕРТӨНЦ БҮТЭЭХИЙГ УРИАЛА… Өчигдөр
АВСТРАЛИ РУУ ЗОРЧИХ ВИЗИЙН НӨХЦӨЛИЙГ ХӨНГӨВЧЛӨХӨД АНХААРАЛ ХАНДУУЛАХЫГ… Өчигдөр
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Г.ТЭМҮҮЛЭН АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА Өчигдөр
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ИХЭНХ СУМДЫН НУТГААР БОРОО, УУЛАРХАГ НУТГААР … Өчигдөр
ГАНЗОРИГИЙН ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЛОО 2026/09/22
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 2026/09/22
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ АРА… 2026/09/22
Их Уншсан
Л.ДАНЗАННОРОВ: ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРТӨӨ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ЦААНА НЬ… 8 цагийн өмнө
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫ… 2026/09/11
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
ВАЛИЕВА, КОНДРАТЮК, СТЕПАНОВА, БУКИН НАР СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМ… 2026/09/11
БААВГАЙ СУУРЬШЛЫН БҮС РҮҮ ОРЖ ИРСЭН 80 ОРЧИМ ТОХИОЛДОЛ ОН ГАРСААР БҮРТ… 2026/09/16
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
МИАТ СӨҮЛ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГТЭЭ 10 ХУВИЙН ХЯМДРАЛ ЗАРЛАЖЭЭ 2026/09/14
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 8.1 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/09/11
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… 2026/09/19
ВЬЕТНАМЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГЫН АЙЛЧЛАЛ ХОЁР УЛСЫН ПАРЛАМЕНТ ХООР… 2026/09/11
ЧИХРИЙН УУТАНД НУУСАН 580 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ҮНЭ БҮХИЙ КОКАИНЫГ ХУРААН… 2026/09/13