Үндсэн хуулийн цэц Зохиогчийн эрхийн тухай хууль дахь хамтын бүтээл туурвисан зохиогчдын бүтээл ашиглах онцгой өв залгамжлалтай зохицуулалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэн шалгаж эхэлжээ.
Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Хамтын бүтээл туурвисан зохиогчдын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, Долдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч … мөн.”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. …”, мөн зүйлийн 8 дахь заалтад “… үр шимийг нь хүртэх эрхтэй. …” гэснийг тус тус зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна