Х.НЯМБААТАР & З.ЭНХБОЛД БА БОРДЮР


Нийслэлийн автозамын хашлагыг сольж буй нь сүүлийн үед олны шүүмжлэлд өртөөд  байгаа. Энэ асуудлаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдээлэл хийхдээ УИХ-ын дарга асан З.Энхболдын нэрийг дурдсан бөгөөд З.Энхболд ч дор нь хариу барилаа.

Х.Нямбаатар “Үүр шөнийн заагаар Зандаахүүгийн Энхболд очоод чулуун бордюрыг хагалж цохичихоод зураг авчихаад явж байгаа гэдэг ийм мэдээллийг би авсан. Тэгэхээр өнөөдөр та бүхэн маш хариуцлагатай шийдвэр гаргаарай. 

Энэ 2 хулгайчийн үг үйлдлийг хамтдаа АТГ, Үндэсний аудитын байгууллагаар шалгуулъя. Энэ жилдээ хэдүүлээ тэвчээртэй хуучин замтайгаа, үлдсэн 60 замаа засахгүйгээр оръё. Ирэх жил хяналт шалгалтын байгууллагууд шалгаад энэ бордюр замын төсөв хөрөнгө нь болж байна уу, үгүй юу гэдгийг нэгмөсөн магадалсны дараа орвол яасан юм бэ. Энэ дээр та бүхэн маань идэвхтэй оролцож өгөөч гэдгийг хичээнгүйлэн хүсэж байна.” гэсэн юм.

Хариуд нь З.Энхболд “Урд шөнө Улаанбаатар хотын Засаг дарга Х.Нямбаатар гэдэг нөхөр намайг гүтгэжээ. Би Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд мод зүлэг тарьж долоо хоносон. Нарийнтээл, Уянга сумаар ороод одоо харих гэж байна. Уянга сумын эрх чөлөөний хөшөөний хажууд байна" гээд шууд бичлэгээр явж буй газраа харуулав. 

Мөн "Өвөрхангайд долоо хонож байгаа хүн яаж алх бариад Улаанбаатарын бордюрыг хагалах вэ дээ. Тийм тэнэг бодол Х.Нямбаатарын толгойд л орохоос өөр хүний толгойд орохгүй байх л даа.

Хорин хэдэн мянган төгрөгийн бордюрыг зуун хэдэн мянган төгрөгөөр авсандаа хариулт өгөхийн оронд алх бариад хагалсан тухай яриад байгаа нь ойлгомжгүй байна. УИХ-ын гишүүн байсан, хотын дарга хүн арай ийм доошоо орж, гүтгэлэг хийхээ боль, залруулга гарга. Би энд мод зүлэг тариад буянтай ажил хийгээд явж байна. Улаанбаатарын сонгуулиа Улаанбаатартаа л хий, надад ямар хамаа байна аа. Харин ч би энэ бордюрын учрыг олъё гэж бодлоо. Яахаараа хорин хэдэн мянган төгрөгийн бордюр 132 мянгаар орж ирдэг юм. Яахаараа ганц алхаар цохихоор хагарчихдаг юм. Хэрвээ чулуу юм бол хагарахгүй ш дээ. Яахаараа замаа засахын оронд бордюроо солиод байдаг юм бэ?

Одоо З.Энхболд бордюр хагалсан учир замын ажлаа зогсооё гэж дараагийн сери явах юм байна.  Юун тийм алх бариад хагалж байдаг завтай хүн байх вэ дээ.

Арай ч дээ, Х.Нямбаатар аа. Намайг алх бариад бордюр хагална гэдэгт Монголын ард түмнийг итгэнэ гэж бодож байгаа юм уу. Худал гүтгэлгээ зогсоо. Уучлал гуйгаарай. Үгүй бол гүтгэсэн хэргээр цагдаад өгнө шүү.” гэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.БАЯРБААТАР: АХАЛЖ БУЙ АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХОЛБОГДОХ АСУУДЛААР ИРГЭДИЙН … 16 цагийн өмнө
ОЙ ТОГТООЛТЫН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС 18 АЛТ, 20 МӨНГӨ, 17 ХҮРЭЛ МЕДАЛЬ … 20 цагийн өмнө
ХҮҮГИЙН ГЭРЭЭС АЛГА БОЛСОН ГЭХ ГАЗАР ХҮРТЭЛ ЭРЭЛЧ НОХОЙН БҮЛЭГ ЭРЭН ХА… 20 цагийн өмнө
ЕСДҮГЭЭР САРЫН 22-НД НУТГИЙН ТӨВ ХЭСГЭЭР, 23-НД ЗҮҮН ХАГАСТ БОРОО, УУЛ… 21 цагийн өмнө
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 22 цагийн өмнө
ХӨВСГӨЛД АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮГ ТАВ ДАХЬ ӨДРӨӨ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 22 цагийн өмнө
БАРУУН, ТӨВ, ГОВИЙН АЙMГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР БОРОО ОРНО Өчигдөр
THE MONGOLZ АВАРГЫН ТӨЛӨӨ ТОГЛОНО Өчигдөр
АРВАН МЯНГАН ЗАЛУУС WORLD CLEANUP DAY-Д НЭГДЛЭЭ Өчигдөр
ХӨВСГӨЛД АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА 4 ДЭХ ӨДРӨӨ ҮРГ… Өчигдөр
ХҮНИЙ БОДЛЫГ ЯРИАНД ХӨРВҮҮЛЭХ ТЕХНОЛОГИЙГ АРАВДУГААР САРААС ТУРШИЖ ЭХЭ… 2025/09/20
УЛААНБААТАРТ 18-20 ХЭМ ДУЛААН 2025/09/20
THE MONGOLZ ШӨВГИЙН ДӨРӨВТ ШАЛГАРЛАА 2025/09/19
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ: ХҮҮХЭД ОЛДООГҮЙ, ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХГҮ… 2025/09/19
ГЭМТЛИЙН ЭМНЭЛГИЙНХЭН ХҮҮХДИЙН ГЭМТЭЛ СОГОГИЙН ЧИГЛЭЛЭЭР ЭНЭТХЭГИЙН ЭМ… 2025/09/19
ЛХАМ НОРЖҮНМА БУРХАНЫГ АКАДЕМИЧ Ц.ДАМДИНСҮРЭНГИЙН ОХИН ЧИНГИС ХААН ҮНД… 2025/09/19
ЭЛЕКТРОН ТАМХИЙГ ЯНЖУУРТАЙ ИЖИЛ ЗОХИЦУУЛАЛТТАЙ БОЛГОХ ЗЭРЭГ ЗААЛТТАЙ Х… 2025/09/19
ХӨВСГӨЛД АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2025/09/19
СЗХ: ГОВЬ ХК-Д ШААРДЛАГА ХҮРГҮҮЛСЭН 2025/09/19
СУГАЛААНД ХОЖСОН БАЙНА ГЭЖ ДАНСНЫ МЭДЭЭЛЛИЙГ НЬ АВЧ, МӨНГИЙГ НЬ ЗАЛИЛЖ… 2025/09/19
Их Уншсан
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 22 цагийн өмнө
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2025/09/18
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/09/09
БАГА ТЭТГЭВЭРТЭЙ АХМАДУУДЫН ТЭТГЭВРИЙГ ИЛҮҮ НЭМЭГДҮҮЛЖ БОЛОХ ТАЛААР СА… 2025/09/15
ЕСДҮГЭЭР САРЫН 13, 14-НД НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР СЭРҮҮСЭЖ, 15-НААС ИХЭНХ … 2025/09/09
А.БАТТУЛГА ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД АНХ УДАА ОРОЛЦОЖ, МӨНГӨН МЕДАЛЬ ХҮ… 2025/09/14
ЧАРЛИ КИРКИЙН АМИЙГ ХӨНӨӨСӨН СЭЖИГТНИЙГ БАРИВЧИЛСАН ГЭЖ ТРАМП МЭДЭГДЛЭ… 2025/09/12
Б.БАТЦЭЦЭГЛЭН: ЯМАР УЧРААС НУТАГТАА ДУУЛАХ ЭРХГҮЙ БОЛСНОО БОДООД ОЛОХГ… 2025/09/18
Л.АЛТАНЦЭЦЭГ ДЭЛХИЙН АВАРГААС ДАРААЛАН МЕДАЛЬ ХҮРТСЭН МОНГОЛЫН АНХНЫ Э… 2025/09/13
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2025/09/09
​ГЭМТЛИЙН ЭМНЭЛГИЙН АЛСЫН ДУУДЛАГЫН БАГ ХӨВСГӨЛ, БАЯН-ӨЛГИЙД ОСОЛДСОН … 2025/09/09
ТҮВШИНЖАРГАЛЫН ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2025/09/18
НИЙТИЙН ТЭЭВРИЙН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ҮЕ ШАТТАЙ ЧӨЛӨӨЛЖ, НЭМЭГДҮҮЛНЭ 2025/09/11
ХӨВСГӨЛИЙН ТАРИАЛАНД СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН ХОЁР НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙЖ Б… 2025/09/18
Л.АЛТАНЦЭЦЭГ ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ТУЛАЛДАХААР БОЛОВ 2025/09/12