“Парис 2024" Паралимпын наадамд амжилттай оролцож, анхны эмэгтэй аварга болсон ОУХМ У.Сүрэнжав, мөнгөн медаль хүртсэн Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, ОУХМ Ц.Баттулга, Пара таеквондогийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан, Д.Махашири нарыг Монголын Үндэсний Паралимпын хорооноос мөнгөн шагналаар шагнажээ.
Мөн Монгол Улсын баг тамирчдынхаа салхийг хагалсан Усанд сэлэлтийн чөлөөт 50 метрийн зайд уралдсан Х.Номуун, дасгалжуулагч З.Сувд нарыг онцолж мөнгөн шагналаар урамшуулсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна