"Парис-2024" Паралимпын наадмын эхний өдөр /2024.08.29/ Таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-д хүч сорьсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Ази тивийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт У. Сүрэнжав финалд Ираны тамирчин Зара Рахимиг ялж, паралимпын наадмын аварга боллоо.
У.Сүрэнжав нь Паралимпын наадмын анхны эмэгтэй аварга болон түүхэнд нэрээ мөнхөлж байна. Мөн Монгол Улсын түүхэн дэх паралимпын 3 дахь алтан медаль, нийт 5 дүнгээр дахь медалийн эзэн боллоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна