ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА 9 ДҮГЭЭР САРЫН 26-НААС ЭХЭЛНЭ


Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн хууль тогтоомж, сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаарх арга зүйн сургалтыг орон нутагт өчигдрөөс томилолтоор, цахим сургалтыг өнөөдрөөс /2024.08.27/ зохион байгуулж байна. 

Цахим сургалтыг Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, Хуулийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Наранбат нар удирдан Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийн сонгуулийн хороодын гишүүд оролцож сонгуулийн зохион байгуулалт болон нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотой арга зүйн зөвлөмж, мэдээлэл авлаа. Өвөрхангай, Баянхонгор, Булган, Хөвсгөл, Орхон аймгийн сонгуулийн хороод маргааш цахим сургалтад оролцоно.

Нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотой улс төрийн намуудад хууль тогтоомжийн зохицуулалт, сонгуулийн мэдээллийн цахим сан- www.e-election.mn системийг ашиглах талаар Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газар, Мэдээллийн технологийн төвөөс наймдугаар сарын 24-өөс хуваарийн дагуу цахим сургалт зохион байгуулж байна.

Түүнчлэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил болон нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотойгоор аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хороодод чиглэл хүргүүлсэн. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүдээс болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдөр (2024.08.27) эхэлж есдүгээр сарын 2-ныг дуустал үргэлжилнэ.

Нэр дэвшүүлэх ажиллагаа есдүгээр сарын 2-ыг дуустал үргэлжилж, есдүгээр сарын 5-ны дотор тухайн шатны сонгуулийн хороонд баримт бичгээ хүлээлгэн өгнө. Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана. Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргасан бол есдүгээр сарын 26-ны өдөр тухайн шатны сонгуулийн хорооноос нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сурталчилгаа эхлэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗАГАСТАЙН ДАВААГААР ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖЭЭ 41 минутын өмнө
ЦЕГ: СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮХЭДТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТӨЛБ… 59 минутын өмнө
ХОЁР НАСТАЙ ХҮҮГ ЗУРГАА ДАХЬ ӨДРӨӨ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 1 цагийн өмнө
THE MONGOlZ ДЭД БАЙРТ ШАЛГАРАВ 1 цагийн өмнө
АРХАНГАЙ, БУЛГАН, ХӨВСГӨЛ, ӨВӨРХАНГАЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, УУЛААРАА Н… 1 цагийн өмнө
Б.БАЯРБААТАР: АХАЛЖ БУЙ АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХОЛБОГДОХ АСУУДЛААР ИРГЭДИЙН … 18 цагийн өмнө
ОЙ ТОГТООЛТЫН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС 18 АЛТ, 20 МӨНГӨ, 17 ХҮРЭЛ МЕДАЛЬ … 22 цагийн өмнө
ХҮҮГИЙН ГЭРЭЭС АЛГА БОЛСОН ГЭХ ГАЗАР ХҮРТЭЛ ЭРЭЛЧ НОХОЙН БҮЛЭГ ЭРЭН ХА… 22 цагийн өмнө
ЕСДҮГЭЭР САРЫН 22-НД НУТГИЙН ТӨВ ХЭСГЭЭР, 23-НД ЗҮҮН ХАГАСТ БОРОО, УУЛ… 23 цагийн өмнө
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ Өчигдөр
ХӨВСГӨЛД АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮГ ТАВ ДАХЬ ӨДРӨӨ ЭРЭН ХАЙЖ БАЙНА Өчигдөр
БАРУУН, ТӨВ, ГОВИЙН АЙMГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР БОРОО ОРНО Өчигдөр
THE MONGOLZ АВАРГЫН ТӨЛӨӨ ТОГЛОНО Өчигдөр
АРВАН МЯНГАН ЗАЛУУС WORLD CLEANUP DAY-Д НЭГДЛЭЭ Өчигдөр
ХӨВСГӨЛД АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА 4 ДЭХ ӨДРӨӨ ҮРГ… Өчигдөр
ХҮНИЙ БОДЛЫГ ЯРИАНД ХӨРВҮҮЛЭХ ТЕХНОЛОГИЙГ АРАВДУГААР САРААС ТУРШИЖ ЭХЭ… 2025/09/20
УЛААНБААТАРТ 18-20 ХЭМ ДУЛААН 2025/09/20
THE MONGOLZ ШӨВГИЙН ДӨРӨВТ ШАЛГАРЛАА 2025/09/19
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ: ХҮҮХЭД ОЛДООГҮЙ, ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХГҮ… 2025/09/19
ГЭМТЛИЙН ЭМНЭЛГИЙНХЭН ХҮҮХДИЙН ГЭМТЭЛ СОГОГИЙН ЧИГЛЭЛЭЭР ЭНЭТХЭГИЙН ЭМ… 2025/09/19
Их Уншсан
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ Өчигдөр
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2025/09/18
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/09/09
БАГА ТЭТГЭВЭРТЭЙ АХМАДУУДЫН ТЭТГЭВРИЙГ ИЛҮҮ НЭМЭГДҮҮЛЖ БОЛОХ ТАЛААР СА… 2025/09/15
ЕСДҮГЭЭР САРЫН 13, 14-НД НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР СЭРҮҮСЭЖ, 15-НААС ИХЭНХ … 2025/09/09
А.БАТТУЛГА ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД АНХ УДАА ОРОЛЦОЖ, МӨНГӨН МЕДАЛЬ ХҮ… 2025/09/14
ЧАРЛИ КИРКИЙН АМИЙГ ХӨНӨӨСӨН СЭЖИГТНИЙГ БАРИВЧИЛСАН ГЭЖ ТРАМП МЭДЭГДЛЭ… 2025/09/12
Б.БАТЦЭЦЭГЛЭН: ЯМАР УЧРААС НУТАГТАА ДУУЛАХ ЭРХГҮЙ БОЛСНОО БОДООД ОЛОХГ… 2025/09/18
Л.АЛТАНЦЭЦЭГ ДЭЛХИЙН АВАРГААС ДАРААЛАН МЕДАЛЬ ХҮРТСЭН МОНГОЛЫН АНХНЫ Э… 2025/09/13
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2025/09/09
ТҮВШИНЖАРГАЛЫН ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2025/09/18
НИЙТИЙН ТЭЭВРИЙН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ҮЕ ШАТТАЙ ЧӨЛӨӨЛЖ, НЭМЭГДҮҮЛНЭ 2025/09/11
ХӨВСГӨЛИЙН ТАРИАЛАНД СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН ХОЁР НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙЖ Б… 2025/09/18
​ГЭМТЛИЙН ЭМНЭЛГИЙН АЛСЫН ДУУДЛАГЫН БАГ ХӨВСГӨЛ, БАЯН-ӨЛГИЙД ОСОЛДСОН … 2025/09/09
Л.АЛТАНЦЭЦЭГ ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ТУЛАЛДАХААР БОЛОВ 2025/09/12