КАКА: ЭХНЭРЭЭ ХҮЧЭЭР ДЭРГЭДЭЭ БАЙЛГАЖ БОЛОХГҮЙ ЮМ БИЛЭЭ


Бразилын алдарт хөлбөмбөгч, царайлаг залуу Кака үе тэнгийн сайхан бүсгүй Каролина Селикотой гэр бүл болж, хамгийн сайхан хос гэж нэрлэгдэж байсан цаг бий. Хоёр ч хүүхэдтэй болж, хамгийн бат бөх гэр бүлүүдийн тоонд багтаж явлаа. Гэвч нэг л өдөр эхнэр нь салахаар шийджээ.

Какагаас салах болсон шалтгаанаа Каролина тайлбарлахдаа “Магадгүй хэтэрхий төгс нөхөртэй байсан байх. Надад үргэлж халамжтай сайхан хандана. Гэвч олон жил тэгж амьдрахаар хүн залхдаг юм билээ. Би өөр зүйл хүссэн юм” хэмээн ярьсан байдаг.

Тэгвэл Кака гэр бүл салалтын талаар ийн ярьжээ. “2015 онд эхнэр маань нөхөртэй баймааргүй байна гэж шулуухан хэлсэн. “Би аз жаргал мэдрэхгүй байна. Аз жаргалгүй байгаа минь гэр бүлтэй, нөхөртэйгээс болж байгаа” гэлээ.

Дараа нь АНУ-д байхад эхнэр маань Бразил руу буцахыг хүсч буйгаа хэлсэн. “Би Бразил руугаа буцлаа. Тэнд очиж амьдрахдаа нөхөртэй баймааргүй байна” гэсэн. Хэсэг хугацааны дараа би гэр бүлийн харилцааны тухай нэгэн ном олж уншсан юм. Ер нь тэр номыг гэр бүлтэй хүмүүс нэг уншчихмаар юм билээ.

Христийн шашин шүтдэг, итгэгч хүн болохоор салахгүйн тулд чадах бүхнээ хийсэн. Христийн шашинд салах гэж гэрлэдэггүй гэдэг. Тиймээс салахгүй байхын тулд чадлаараа л тэмцсэн. Гэвч хүсээгүй тэр мөч ирсэн. “Би энэ чигээрээ байх чадахгүй. Хүсэхгүй байна” гэж эхнэр маань хэлсээр байлаа. Тэгээд Бразил руу буцаад, очмогцоо салах өргөдлөө өгчихсөн. Ингээд бид 2015 оны 12 дугаар сард гэр бүлээ цуцлуулсан. Үүгээр бидний хамтын амьдралын түүх дууссан. Бид Лука, Изабелла гэдэг хоёр сайхан үртэй.

Би нэг жил гаруй хугацаанд ганцаараа амьдарсан. Тэр хугацаанд Библи уншиж, номлогчтой байнга уулзаж зөвлөгөө авдаг байлаа. Гэвч эцсийн эцэст би нэг зүйлийг ойлгосон. Хэрвээ эхнэр чинь хамтдаа байхыг хүсэхгүй байвал түүнийг нь хүлээн авах хэрэгтэй юм билээ. Тэрнээс өөрийн хүссэнээр эхнэрээ дэргэдээ хүчээр байлгаж болохгүйг би ойлгосон” хэмээн Кака өгүүлжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… 1 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА 1 цагийн өмнө
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 2 цагийн өмнө
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 4 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 5 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 5 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… Өчигдөр
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… Өчигдөр
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … Өчигдөр
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… Өчигдөр
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… Өчигдөр
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ 2025/12/05
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
МОДИ ПУТИНД ЭНЭТХЭГИЙН ЭРТНИЙ ТУУЛЬС БХАГАВАД ГИТАГИЙН ОРОС ХЭЛ ДЭЭРХ … 2025/12/05
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23