МЕССИ ОЛИМПЫН ЭХНИЙ ТОГЛОЛТОД ИТГЭЖ Ч ЧАДСАНГҮЙ


Парисын олимпын наадмын хөлбөмбөгийн тэмцээн албан ёсоор эхэллээ. Эхний тоглолт нь Улаанбаатарын цагаар өчигдөр буюу энэ сарын 24-ний 21:00-д Аргентин – Мароккогийн шигшээ багийн тоглолтоор эхэлсэн. Мароккогийн шигшээ баг довтлогч Софьян Рахимигийн дублиэр Аргентиныг 2:1-ээр хожлоо.

Энэ тоглолтын үндсэн цаг дээр шүүгч +15 минут нэмж сунгасан. Нэмсэн +15 минутаас нэг минут өнгөрсний дараагаар буюу +16` дээр Аргентины Медина тэнцээний гоолыг оруулж, 2:2 болгосон юм. Тэгмэгц Сэнт Этьений стадионд эмх замбараагүй байдал үүсч, үзэгчид ус ундааны саваа талбай руу чулуудахын зэрэгцээ, дуут тэслэгч шидэж, мөн зарим фанатууд талбайд гарч гүйлдсэн тул тоглолтыг тэр даруй зогсоосон.

Энэ бол хоёр багийнхны аюулгүй байдлыг хангах гэсэн шийдвэр байлаа. Үүний дараагаар стадионоос бүх үзэгчийг гаргаад, хоёр цагийн дараагаар хоёр багийг дахин талбайд гаргаж, цөөн хэдэн минут үзэгчидгүйгээр тоглуулсан байна. Гэхдээ Мединагийн гоолыг VAR-аар хянаж үзээд отонд орсон байсан тул цуцалжээ. Ингэснээр Мароккогийн шигшээ баг 2:1-ээр хожсон юм.

Олимпын эхний тоглолт ийнхүү тун драматай өндөрлөсний дараагаар Аргентины нэрт хөлбөмбөгч Лионель Месси сошиал хуудастаа “Insolitо” буюу итгэмээргүй юм гэх утга бүхий үг бичээд гайхсан эможи оруулсан байна. Өөрөөр хэлбэл, болсон явдалд итгэж ч чадахгүй байгаагаа ингэж илэрхийлжээ.

Харин Аргентины олимпын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хавьер Машерано “Миний амьдралдаа үзсэн хамгийн том цирк энэ байлаа” хэмээн эгдүүцлээ илэрхийлжээ.

Гэхдээ энэ тоглолт эхнээсээ л эгдүүцлээр эхэлсэн. Эхлээд Машерано биш харин стадионд цугласан зарим фанатууд Аргентины төрийн дуулал эгшиглэхэд бүүлж, шүгэлдэж дургүйцэл, эгдүүцлээ илэрхийлсэн юм. Энэ нь Америкийн цомд түрүүлснийхээ дараа Аргентины шигшээ багийнхан Францын шигшээ багийнхныг арьс өнгөөр ялгаварлан доромжилсон үгс хашхиран дуулцгаасан нь сошиалаар цацагдсантай холбоотой.

“Тэд өөрсдийгөө францууд гэвч үнэндээ анголчууд. Ээж нь нигери, аав нь камерун. Тэгсэн хэрнээ паспорт дээрээ Франц гэчихсэн. Тэд бас трансжендерүүдтэй “унтах” дуртай” гэж Аргентины шигшээ багийнхны хашхиралдан хөгжилдсөн дуунд гардаг юм. Трансжендерийн тухай яагаад дурсав гэхээр хэдэн жилийн өмнө Килиан Мбаппэ хүйсээ солиулсан нэгэнтэй амрагийн харьцаатай тухай батлагдаагүй мэдээлэл гарч байсан. Үүнээс өлгөж аваад үг хийсэн хэрэг биз ээ.

Аргентины зөвхөн хөлбөмбөгийн шигшээ ч биш мөн регбигийн шигшээг Парисын олимпын үеэр шүгэлдэж, бүүлж хүлээн авлаа. Кенитэй тоглохын өмнө төрийн дууллаа эгшиглүүлэхэд нь үзэгчид мөн дургүйцлээ илэрхийлсэн бүүлсэн юм. Энэ нь мөн л арьс өнгөөр ялгаварлан доромжилсон үгс хашхиран дуулсан шигшээ багийнхантай нь холбоотой ажээ.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… 1 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА 1 цагийн өмнө
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 2 цагийн өмнө
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 4 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 5 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 5 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… Өчигдөр
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… Өчигдөр
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … Өчигдөр
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… Өчигдөр
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… 2025/12/05
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ 2025/12/05
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
МОДИ ПУТИНД ЭНЭТХЭГИЙН ЭРТНИЙ ТУУЛЬС БХАГАВАД ГИТАГИЙН ОРОС ХЭЛ ДЭЭРХ … 2025/12/05
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23