ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС 1 АЛТ, 2 МӨНГӨ, 3 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ


Олон улсын математикийн 65 дугаар олимпиадаас монгол сурагчид 1 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн сайхан амжилт үзүүллээ.  

Сант сургуулийн 12г ангийн сурагч Дэлгэрдалайн Энэрэлт алтан медаль, Эрхэт-Эрдэм сургуулийн 10а ангийн сурагч Тамирын Билгүүнгэрэлт,  11-р сургуулийн 12в ангийн сурагч  Одонбаатарын Тэнгис нар мөнгөн медаль, Сант сургуулийн 10в ангийн сурагч Сонорын Манлай,  11-р сургуулийн 11в ангийн сурагч Баярын Бэлгүтэй,  11-р сургуулийн 12б ангийн сурагч  Хавалболотын Нурсолтан нар хүрэл медаль тус тус хүртжээ.

Манай улс 1964 оноос Олон улсын математикийн олимпиадад оролцож ирсэн бөгөөд энэ удаагийнхтай нийлээд монгол сурагчид нийт 8 алтан медаль авч байгаа юм. Дэлгэрдалайн Энэрэлт Олон улсын математикийн олимпиадаас хос алтан медаль хүртсэн Монгол Улсын хоёр дахь сурагч болж байгаа бөгөөд өнгөрсөн 2023 онд мөн алтан медаль авсан юм. 

ИБУИНВУ-ын Батт хотод зохион байгуулагдсан Олон Улсын Математикийн 65-р олимпиадад манай баг нийт 142 оноогоор 16-р байрт орж, бахдам амжилт үзүүллээ.   


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 24-26 ХЭМ ДУЛААН 4 цагийн өмнө
Х.НЯМБААТАР: УЛААНБААТАРТ БҮРТГЭЛТЭЙ 805 МЯНГАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДУ… Өчигдөр
МИАТ ДАЛАНЗАДГАД ЧИГЛЭЛИЙН ШУУД НИСЛЭГЭЭ ДОЛДУГААР САРЫН 2-НД НЭЭНЭ Өчигдөр
К.ЁОЛК ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ Өчигдөр
ТӨВ, ГОВИЙН АЙМГУУДЫН ЗҮҮН ХЭСЭГ, ЗҮҮН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР БОРОО О… Өчигдөр
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 13 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 15.3 ХУВИАР ӨСЖЭЭ Өчигдөр
УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ЭСРЭГ ВАКЦИНЫГ 6-8 САРТАЙ ХҮҮХДҮҮДЭД ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ 2025/06/13
Б.БОЛДБААТАР: ХАЙРАН САЙХАН ГЭМ ЗЭМГҮЙ ХҮЛГҮҮД МИНЬ 2025/06/13
ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ОРЛОГО БАРЬЦААЛСАН ЗЭЭЛИЙН ӨР, ОРЛОГЫН ХАРЬЦААНЫ … 2025/06/13
АУТИЗМЫН ХҮРЭЭНИЙ ЭМГЭГИЙН ОНОШИЛГООГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧЛЭХ БОЛОМЖ НЭЭГД… 2025/06/13
УЛААНБУРХАН ӨВЧНИЙ 7174 ТОХИОЛДОЛ БАТЛАГДЖЭЭ 2025/06/13
ИХ ТОЙРУУГИЙН АВТО ЗАМААС САМБУУГИЙН ГУДАМЖ ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХААЖ, ШИНЭЧИ… 2025/06/13
Г.ЗАНДАНШАТАРЫГ ГИШҮҮДИЙН 92.3 ХУВИЙН САНАЛААР ЕРӨНХИЙ САЙДААР ТОМИЛЛО… 2025/06/13
ТӨВИЙН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТАГ, ГОВЬ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР … 2025/06/13
ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛЭХИЙГ АНХААРУУЛЖЭЭ 2025/06/12
Э.ДАВААЖАМЦ ЭХ ОРНЫХОО ХОЙД ЦЭГ МОНГОЛ ШАРЫН ДАВААГ ЗОРИЛОО 2025/06/12
ОНЦГОЙНХОН ӨНГӨРСӨН САРД 30 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖЭЭ 2025/06/12
УЛААНБУРХАН ӨВЧНИЙ 6836 ТОХИОЛДОЛ БАТЛАГДЖЭЭ 2025/06/12
АЗИЙН ХОТУУДЫН АРДЫН УРЛАГ, ГАР УРЛАЛЫН НААДАМ 13-15-НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО 2025/06/12
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ГОВИЙН АЙМГУУДЫН БАРУУН ХЭСГЭЭР … 2025/06/12