​ АЛЕКСИС МАКАЛЛИСТЕР: АРГЕНТИНЧУУД БИД АРЬС ӨНГӨӨР ЯЛГАВАРЛАН ДОРОМЖЛОГЧИД БИШ!


Аргентины шигшээ багийнхан Америкийн цомд түрүүлснийхээ дараагаар баяраа тэмдэглэхдээ яагаад ч юм Францын хөлбөмбөгчдийг доромжилсон үгс хашхиралдан, дуулсан бичлэг сошиал ертөнцөөр тархсан. Уг нь Америкийн цомд Францын шигшээгийн хөлбөмбөгчид, тэдний гэр бүлийнхэн ямар ч хамааралгүй байлтай. Гэвч Аргентины шигшээгийнхэн ямар нэгэн байдлаар хамаатуулж хашхиралдан дуулцгаасан юм.

“Францын төлөө тоглодог ч гэлээ тэд бүгдээрээ Анголоос гаралтай. Ээж нь Нигерийнх, аав нар нь Камеруных. Тэгтэл үнэмлэх дээр нь Франц гээд биччихсэн ч байх шиг” гэх мэт үгс тэрхүү хашхиралдан баясах дуунд нь гарна. Мөн Францын шигшээгийнхэн трансжендерүүдтэй энгэр зөрүүлдэг гэх үг ч бий.

Ийнхүү дуулж баясан буй бичлэгээ Аргентины шигшээ болон Английн “Челси”-гийн хагас хамгаалагч Энцо Фернандес шууд цацсанаа дараа нь болохгүй зүйл хийснээ мэдэрсэн үү салгасан байна. Үүний дараагаар Францын Хөлбөмбөгийн Холбоо эгдүүцэж буйгаа илэрхийлсэн. Мөн Африкийн зарим улсын Хөлбөмбөгийн Холбоод ч тэгтлээ баярлаагүй нь лавтай байгаа.

Энцо Фернандесийн хийсэн бичлэг, шигшээ багийнхныхаа гаргасан үйлдэл, хашхирсан үгсийн талаар Английн "Ливерпүүл"-ийн хагас хамгаалагч Алексис Макаллистер ийн өгүүлжээ.

“Юу хэлж, ярьж буйгаа анзаарч, болгоомжтой байхгүй бол Европ шиг их эмзэг мэдрэмтгий газар хэцүү шүү. Аргентинчууд бол арьс өнгөөр ялгаварлан доромжлогчид биш. Бид арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж, доромжилж яриад дасчихсан хүмүүс биш. Тийм ээ, энэ бол их чухал сэдэв гэдэг нь үнэн.

Энцо тайлбар хэлээд, уучлалтаа гуйчихсан. Одоо дахиад нэмж яриад байх зүйл үгүй гэж бодож байна. Бид Энцог мэднэ. Хэзээ ч муу санаж, хэн нэгнийг тавлах гэж тэгж хашхирах залуу биш. Тийм хүн биш. Арьс өнгөөр ялгаварлагч биш.

Их болгоомжтой байх ёстой гэж би түрүүн хэлсэн. Гэхдээ хамгийн гол нь Энцо уучлалтаа гуйсан нь гэж бодож байна. Уучлалт гуйсныг нь ойлгож, үнэлэх хэрэгтэй” хэмээн Алексис Макаллистер өгүүлсэн байна.

Францын шигшээ багийн ахлагч асан хаалгач Уго Льорис энэ явдлын талаар бодлоо хэлэхдээ “Том тэмцээнд түрүүлснийхээ дараагаар хүн баярлан хөөрч болно. Гэхдээ баярлах тусмаа үг үйлдлээ илүү сайн хянаж, хариуцлагатай болох ёстой. Тэднийг хэт хөөрсөндөө алдаа гаргачихлаа л гэж найдъя. Үүнээсээ сургамж аваад, дахиад алдахгүй байх гэж найдъя” гэжээ.

Аргентинд болсон явдлыг хэрхэн хүлээж авсан нь бас сонирхолтой. Тус улсын Спортын хэрэг эрхэлсэн дэд сайд Хулио Гарро “Энэ явдлын гол бурууг шигшээ багийн ахлагч үүрэх ёстой. Мөн Аргентины Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн үүнд мөн буруутай” гэжээ. Ингэж мэдэгдснийх нь дараахан түүнийг Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей ажлаас нь халсан байна. Халсан шалтгаанаа тайлбарлахдаа Дэлхийн аварга болсон мөн Америк тивийн аварга болсон шигшээ багийнханд юу хэлж ярихыг нь хэн ч заах ёсгүй гэж Хавьер Милей хэлсэн аж.

Үүний дараагаар Ерөнхийлөгчөө дэмжиж, дэд-ерөнхийлөгч эмэгтэй Викториа Вильярруэль ч үгээ хэлээд амжлаа. “Хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа үнэнийг хэллээ гэж колоничлогч ямар ч улс биднийг айлгаж чадахгүй. Хоёр нүүртэй новшнууд биднийг буруутгах ёсгүй. Энцо, бид чамтай хамт шүү! Месси, хийсэн бүхэнд чинь баярладаг шүү! Аргентинчууд хэзээд тэргүүнээ өндөр өргөж явах учиртай. Аргентин мандтугай!” хэмээн дэд-ерөнхийлөгч эмэгтэй мэдэгджээ.

Аргентинд яагаад хар арьстнууд байдаггүй вэ? гэх асуултыг энэ явдлын дараагаар олон хүн асуужээ. Үүнд түүхчид, тоймчид янз бүрээр хариулсан байна. Түүхэнд тэмдэглэн үлдсэнээр бол 200 жилийн өмнө Аргентины одоогийн нийслэл Буэнос-Айресийн хүн амын 1/3 нь хар арьстнууд байсан аж. Гурван хүн тутмын нэг нь хар арьстан байсан гэсэн үг шүү дээ!

Тэр олон хар арьстнууд хаашаа алга болсон талаар түүхчид тайлбарлахдаа тахалд нэрвэгдсэн гэх нь бий. Мөн тусгаар тогтнолын төлөөх дайны хөлд ихэнх нь үрэгдсэн ч гэдэг. Гэхдээ хамгийн логикийн дагуу хариулт нь XIX зууны сүүлчээр Европоос ялангуяа Италиас олон сая цагаачид Аргентинд шилжин суурьшсантай холбоотой байж болох аж. Дэлхийн Хоёрдугаар дайны дараагаар ч мөн адил олон итали иргэд Аргентинд цагаачлан гарчээ. Тийм ч учраас Аргентинд итали аялгатай испани хэлээр ярьдаг хүмүүс олон байдаг. Түүхчид товчхон тайлбарлахдаа “Аргентин хар арьст ажиллах хүч биш харин цагаан арьст ажиллах хүчийг илүү таашаан хүлээн авсан юм” гэж тэмдэглэсэн нь цөөнгүй. Үүнийг дагаад өнөөх цагаан арьст ажиллах хүч эргээд хар арьст ажиллах хүчийг үгүйсгэх, гадуурхах, доромжлох хандлага их гарч байсан нь одоо тэдний үр садад ч дамжин үлдэн хоцорсон байж болох ажээ.

.

Р.Гэгээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… 1 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА 1 цагийн өмнө
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 2 цагийн өмнө
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 4 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 5 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 5 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… Өчигдөр
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… Өчигдөр
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … Өчигдөр
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… Өчигдөр
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… 2025/12/05
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ 2025/12/05
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
МОДИ ПУТИНД ЭНЭТХЭГИЙН ЭРТНИЙ ТУУЛЬС БХАГАВАД ГИТАГИЙН ОРОС ХЭЛ ДЭЭРХ … 2025/12/05
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23