ГАРААНД ГАРГАХГҮЙ БАЙХЫГ УРИАЛСАН ХҮМҮҮСТ ХАРРИ КЕЙН ХАРИУ ИЛГЭЭВ


Евро2024-ийн шөвгийн дөрвийн Англи – Нидерландын тоглолт Улаанбаатарын цагаар өнөө шөнө 03:00-ээс эхэлнэ.

Гурван арслангийн ахлагч, довтлогч Харри Кейнийг өмнөх тоглолтуудад удаан, идэвх хөдөлгөөн муутай байсныг шүүмжилж, гараанд гаргахгүй байхыг зарим фанатууд уриалж эхэлсэн. Тэгвэл Харри Кейн үүнд хариулт өгчээ.

“Хүн бүр өөрийн гэсэн үзэл бодолтой байж, үгээ хэлэх эрхтэй. Хүмүүс намайг тоглолт бүрд гурван гоол оруулаасай гэж хүсч буйг ойлгож байна. Би өөрөө ч гэсэн тэгж хүсдэг. Гэвч дандаа гурван гоол хийгээд байна гэж байхгүй шүү дээ.

Евро-гийн өмнө бэлтгэлээ сайн хангасан гэж бодож буйгаа хэлсэн. Одоо ч гэсэн бодол минь өөрчлөгдөөгүй. Тоглолтоос тоглолтод формдоо орж, илүү хурц, ашигтай тоглох болно. Одоо шөвгийн дөрвийн тоглолт тулаад ирлээ. Хэдэн гоол оруулаад финалд гарчих юмсан гэж хүсч л байна. Ер нь би байнга гоол оруулахыг хүсдэг. Гэвч гоол бол миний ганц үүрэг биш. Бас багийнхаа хамгаалалтанд тусална гэсэн үүрэг байна. Бөмбөггүй тоглолтоо сайн хийх ёстойгоос гадна мөн багийн лидерийн үүргээ биелүүлэх шаардлагатай” хэмээн Харри Кейн өгүүлжээ.

Шөвгийн дөрөвт Виржил Ван Дэйктэй дахин тулахаар болж буй талаараа “Премьер лигт бид хоёр олон удаа бие биенийхээ эсрэг гарсан. Заримдаа тэр надаас илүү, заримд нь би түүнээс илүү сайн тоглож байлаа. Амаргүй тоглолт байх нь гарцаагүй. Миний хувьд Виржилд хүссэнээрээ тоглоход нь аль болох саад хийж, төвөг учруулахыг хичээнэ. Тэр ч гэсэн намайг тааваар минь тоглуулахгүй л гэж гарна. Дэлхийн шилдгүүдийн эсрэг тоглох би дуртай” хэмээн Кейн мэдэгдсэн байна.

Их Британийн алдартай комедиан Шарро саявтархан Кейнийг олон нийтийн сүлжээнд “Харри Кейнээс илүү хөдөлгөөнтэй хөшөөг би харсан шүү”хэмээн шоглосон юм.

“Астон Вилла”-гийн довтлогч асан Габриэль Агбонлахор “Би Кейний тоглолтыг харсан. Талбайн төвд хэнэг ч үгүй зогсож байна лээ. Бөмбөгний араас гүйх ч үгүй, өрсөлдөгчийн хамгаалалтыг сэтлэе, бусдадаа сул орон зай өгье ч гэхгүй л зогсож харагдсан. Би өөрөө ганц довтлогчоор олон удаа гарсан хүн. Ганц довтлогч нь зогсоод байж болдоггүй юм аа. Гүйж, бусдадаа сул орон зай гаргаж өгөх хэрэгтэй байдаг юм. Гэтэл Кейн зүгээр л зогсоод байх юм билээ” хэмээн шүүмжилсэн.

Харин Гурван арслангийн дасгалжуулагч Гарет Саутгэйт “Манай багийн энэ тэмцээний тоглолтууд өөр өөр байлаа. Миний бодлоор бол Харри Кейн маш их ачаалал авч, ажиллаж байгаа. Багийнхаа хамгаалалтанд тусалж, байрлалаа зөв мэдэрч, хаана байх ёстойгоо сайн ойлгодог. Магадгүй зогсоохооргүй түргэн хөдөлгөөнтэй байна гэж хэлэх л байх. Яагаад гэвэл арагшаа татаж, талбайн гүнээс бөмбөг авч, боломж хайх тохиолдол олон гарлаа. Манай багийн тоглолтод Кейн хэмжээлшгүй чухал үүрэг гүйцэтгэдэг” хэмээн өгүүлжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… 1 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА 1 цагийн өмнө
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 2 цагийн өмнө
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 4 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 5 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 5 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… Өчигдөр
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… Өчигдөр
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … Өчигдөр
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… Өчигдөр
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… 2025/12/05
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ 2025/12/05
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
МОДИ ПУТИНД ЭНЭТХЭГИЙН ЭРТНИЙ ТУУЛЬС БХАГАВАД ГИТАГИЙН ОРОС ХЭЛ ДЭЭРХ … 2025/12/05
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23