МОРАТА: ИСПАНИД ХЭНИЙГ Ч, ЮУГ Ч ХҮНДЭЛДЭГГҮЙ


Евро2024-д Испанийн шигшээгийн ахлагчаар довтлогч Альваро Мората ирсэн. Гэхдээ шигшээ багийн ахлагчийгаа испаничууд гоочилж, чичлэх нь элбэг. Тухайлбал, Евро2020-ийн үеэр Моратаг бөмбөг авах тоолонд дургүйцэн бүүлж байсан бол Бразилын шигшээтэй тоглоход дооглон инээлдэцгээсэн юм.

Энэ тэмцээн дээр ч гэсэн Альваро Моратаг ад үзэн, дургүйцлээ илэрхийлэгчид бишгүй иржээ. Шөвгийн наймд Германыг хожсоны дараагаар Мората баярын нулимс унагасан атал зарим фанатууд “Шар хуудас авчихлаа гэж матрын нулимс унагалаа” хэмээн гоочилжээ.

Тиймээс ч 31 настай Мората энэ тэмцээний дараагаар шигшээ багтаа дахин тоглохгүй байх шийдвэр гаргаж ч магадгүй болжээ.

“Шигшээдээ тоглож буй сүүлчийн тэмцээн маань энэ байж магадгүй. Гэхдээ энэ талаар нэг их яримааргүй байна. Ямар ч байсан тийм магадлал бол бий.

Ер нь миний хувьд эх орондоо аз жаргалтай байхад хэцүү байдаг. Испаниас өөр улсад хүмүүс намайг хүндэлдэг болохоор аз жаргал мэдэрдэг. Испанид хэнийг ч, юуг ч хүндэлдэггүй юм.

Сая л гэхэд, намайг шар хуудас авсандаа уйллаа гэж гоочиллоо. Юу ч яриад байдаг юм! Миний ахлаж ирсэн шигшээ баг маань шөвгийн дөрөвт шалгарахад баярласандаа л би уйлсан. Би лав хэн нэгнийг уйллаа гээж гоочилж хэзээ ч чадахгүй.

Магадгүй миний шигшээдээ тоглож буй сүүлчийн тэмцээн байж мэдэх учраас таашаал авахыг маш их хүсч байна. Намайг одоо үзэн ядаж, гоочилж буй хүмүүс ирээдүйд санан үгүйлж ч мэднэ. Өдөр ирэх тусам шигшээ багаасаа явах өдөр ойртсоор байгаа учраас нулимс маань ойрхон болжээ” хэмээн Альваро Мората өгүүлсэн байна.

Испанийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Луис де ла Фүэнтэ ахлагчаа дэмжин “Моратагийн хэлж буй үнэн шүү дээ. Ийм од тоглогчид тэгж хандана гэдэг шударга бус байхгүй юу. Мората бол багийнхандаа үлгэр дуурайлалтай сайн залуу. Тиймээс ч би түүнийг хөлбөмбөгчийн хувьд ч, хүнийх нь хувьд ч дэмждэг. Мората бол манай багийн ахлагч. Багийнхандаа хүлээн зөвшөөрөгдсөн хүн” гэжээ.

Энэ зун Мората “Атлетико Мадрид”-аас явах магадлал маш өндөр болсон. Уг нь “Атлетико”-той хамт цом өргөхийг хамгаас их хүсч буйгаа саяхан л ярьж байсан юм. “Тийм ээ, би “Атлетико”-той хамт цом өргөхийг маш их хүсч буйгаа илэрхийлсэн. Гэвч дараа нь үлдэх хэрэг байна уу, үгүй юу гэдгээ бодоход хүрсэн. Хөлбөмбөгт юуг ч баттай хэлж болдоггүй шүү дээ. Зүрх сэтгэл минь эндээ үлдэхсэн гэж хүснэ. Гэвч Испанид надад үнэндээ хэцүү байх юм. Намайг хүмүүс өөрийгөө золиос болгон харагдуулж, өрөвдүүлэх гэлээ гэж шүүмжилдэг. Харин би бол зүгээр л байгаагаасаа таашаал авч, тэмцээн маань аль болох амжилттай сайн дуусаасай л гэж хүсч яваа. Учир нь энэ тэмцээн сүүлчийнх байж магадгүй” хэмээн өгүүлжээ.

.

Р.Гэгээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… 1 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА 1 цагийн өмнө
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 2 цагийн өмнө
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 4 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 5 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 5 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… Өчигдөр
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… Өчигдөр
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … Өчигдөр
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… Өчигдөр
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… 2025/12/05
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ 2025/12/05
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
МОДИ ПУТИНД ЭНЭТХЭГИЙН ЭРТНИЙ ТУУЛЬС БХАГАВАД ГИТАГИЙН ОРОС ХЭЛ ДЭЭРХ … 2025/12/05
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23