БУКАЙО САКА: ТИЙМ БАЙДАЛД ДАХИАД ОРОХ ЭСЭХЭЭ СОНГОХ ЁСТОЙ БОЛСОН


Английн шигшээ бага багаар мэрсээр Евро2024-ийн шөвгийн дөрөвт шалгарч чадлаа. Шөвгийн дөрөвт тэдний өрсөлдөгч нь Нидерланд байх болно.

Гарет Саутгэйтийн хувьд өчигдөр Швейцарийг пенальтиар хожсон нь Гурван арсланг удирдсан 100 дахь тоглолт байлаа. Саутгэйтийн 100 дахь тоглолтод гялалзаж, тэнцээний гоол болон тоглолтын дараах пенальтийг хийсэн нь “Арсенал”-ын Букайо Сака болов.

Евро2020-ийн финалд Сака Италийн хаалганд пенальти цохиод алдаж, адлуулж юу эсэхийг үзсэн гэхэв. Зүрх зориг муутайхан нэгэн бол дахиад тийм хариуцлагатай пенальтийг алгасахаар байлаа. Харин Букайо Сака өөртөө итгэж, дахиад тийм байдалд орж, өөрийгөө сорьж үзэхийг хүсчээ.

“Ийм дарамтаас зайлсхийх бус харин давж гарахыг би хүссэн юм. Нэг удаа алдаж болно. Харин дахин тийм байдалд орох эсэхээ бол сонгож болохоор байлаа. Тэгвэл миний хувьд дахиад яг тийм сорилттой тулж, яг тийм байдалд эргэн очоод, даван туулахыг хүссэн юм. Пенальти цохисны дараагаар хаалганд бөмбөг орохыг хараад би үнэхээр хамгийн аз жаргалтай хүн болж хувирсан.

Өнгөрсөнд өргөлт өгч, тэндээ үлдэхийг хүсэхгүй. Нэгэнт болоод өнгөрсөн явдал шүү дээ. Тиймээс яг одоо цагтаа төвлөрч, дахиад шинэ пенальти цохихдоо анхаарсан. Намайг пенальти цохихоор болоход олон хүний сэтгэл түгшсэнийг ойлгож байна. Стадионд ирсэн гэр бүлийнхэн маань ч гэсэн их түгшсэн. Гэвч би тайван байж чадснаар чухал цохилтоо амжилттай гүйцэтгэж чадлаа” хэмээн Сака өгүүлжээ.

Тэгвэл Гурван арслангийн дасгалжуулагч Гарет Саутгэйт “Букайо бол манай багийн хамгийн сайн пенальти цохидог тоглогчдын нэг. Түүнд бид хэзээ ч эргэлзэж байгаагүй. Гэхдээ өнөөдөр бол Сака үнэхээр том зориг гаргалаа. Юу давж туулсныг бид бүгдээрээ л мэднэ шүү дээ.

Том тоглолт, том хожил байлаа. Бид аваргын төлөөх өрсөлдөөнд байсаар байна. Одоо тактиктаа илүү их анхаарах болно. Бид шөвгийн дөрөвт гурав дахиа гарч ирлээ. Энэ баг ямар хүчтэй вэ гэдгийг дахин харууллаа” хэмээн өгүүлсэн байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЦЕГ: СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮХЭДТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТӨЛБ… 20 минутын өмнө
ХОЁР НАСТАЙ ХҮҮГ ЗУРГАА ДАХЬ ӨДРӨӨ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 48 минутын өмнө
THE MONGOlZ ДЭД БАЙРТ ШАЛГАРАВ 1 цагийн өмнө
АРХАНГАЙ, БУЛГАН, ХӨВСГӨЛ, ӨВӨРХАНГАЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, УУЛААРАА Н… 1 цагийн өмнө
Б.БАЯРБААТАР: АХАЛЖ БУЙ АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХОЛБОГДОХ АСУУДЛААР ИРГЭДИЙН … 18 цагийн өмнө
ОЙ ТОГТООЛТЫН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС 18 АЛТ, 20 МӨНГӨ, 17 ХҮРЭЛ МЕДАЛЬ … 21 цагийн өмнө
ХҮҮГИЙН ГЭРЭЭС АЛГА БОЛСОН ГЭХ ГАЗАР ХҮРТЭЛ ЭРЭЛЧ НОХОЙН БҮЛЭГ ЭРЭН ХА… 22 цагийн өмнө
ЕСДҮГЭЭР САРЫН 22-НД НУТГИЙН ТӨВ ХЭСГЭЭР, 23-НД ЗҮҮН ХАГАСТ БОРОО, УУЛ… 23 цагийн өмнө
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 23 цагийн өмнө
ХӨВСГӨЛД АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮГ ТАВ ДАХЬ ӨДРӨӨ ЭРЭН ХАЙЖ БАЙНА Өчигдөр
БАРУУН, ТӨВ, ГОВИЙН АЙMГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР БОРОО ОРНО Өчигдөр
THE MONGOLZ АВАРГЫН ТӨЛӨӨ ТОГЛОНО Өчигдөр
АРВАН МЯНГАН ЗАЛУУС WORLD CLEANUP DAY-Д НЭГДЛЭЭ Өчигдөр
ХӨВСГӨЛД АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА 4 ДЭХ ӨДРӨӨ ҮРГ… Өчигдөр
ХҮНИЙ БОДЛЫГ ЯРИАНД ХӨРВҮҮЛЭХ ТЕХНОЛОГИЙГ АРАВДУГААР САРААС ТУРШИЖ ЭХЭ… 2025/09/20
УЛААНБААТАРТ 18-20 ХЭМ ДУЛААН 2025/09/20
THE MONGOLZ ШӨВГИЙН ДӨРӨВТ ШАЛГАРЛАА 2025/09/19
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ: ХҮҮХЭД ОЛДООГҮЙ, ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХГҮ… 2025/09/19
ГЭМТЛИЙН ЭМНЭЛГИЙНХЭН ХҮҮХДИЙН ГЭМТЭЛ СОГОГИЙН ЧИГЛЭЛЭЭР ЭНЭТХЭГИЙН ЭМ… 2025/09/19
ЛХАМ НОРЖҮНМА БУРХАНЫГ АКАДЕМИЧ Ц.ДАМДИНСҮРЭНГИЙН ОХИН ЧИНГИС ХААН ҮНД… 2025/09/19
Их Уншсан
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 23 цагийн өмнө
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2025/09/18
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/09/09
БАГА ТЭТГЭВЭРТЭЙ АХМАДУУДЫН ТЭТГЭВРИЙГ ИЛҮҮ НЭМЭГДҮҮЛЖ БОЛОХ ТАЛААР СА… 2025/09/15
ЕСДҮГЭЭР САРЫН 13, 14-НД НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР СЭРҮҮСЭЖ, 15-НААС ИХЭНХ … 2025/09/09
А.БАТТУЛГА ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД АНХ УДАА ОРОЛЦОЖ, МӨНГӨН МЕДАЛЬ ХҮ… 2025/09/14
ЧАРЛИ КИРКИЙН АМИЙГ ХӨНӨӨСӨН СЭЖИГТНИЙГ БАРИВЧИЛСАН ГЭЖ ТРАМП МЭДЭГДЛЭ… 2025/09/12
Б.БАТЦЭЦЭГЛЭН: ЯМАР УЧРААС НУТАГТАА ДУУЛАХ ЭРХГҮЙ БОЛСНОО БОДООД ОЛОХГ… 2025/09/18
Л.АЛТАНЦЭЦЭГ ДЭЛХИЙН АВАРГААС ДАРААЛАН МЕДАЛЬ ХҮРТСЭН МОНГОЛЫН АНХНЫ Э… 2025/09/13
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2025/09/09
ТҮВШИНЖАРГАЛЫН ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2025/09/18
НИЙТИЙН ТЭЭВРИЙН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ҮЕ ШАТТАЙ ЧӨЛӨӨЛЖ, НЭМЭГДҮҮЛНЭ 2025/09/11
ХӨВСГӨЛИЙН ТАРИАЛАНД СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН ХОЁР НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙЖ Б… 2025/09/18
​ГЭМТЛИЙН ЭМНЭЛГИЙН АЛСЫН ДУУДЛАГЫН БАГ ХӨВСГӨЛ, БАЯН-ӨЛГИЙД ОСОЛДСОН … 2025/09/09
Л.АЛТАНЦЭЦЭГ ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ТУЛАЛДАХААР БОЛОВ 2025/09/12