ХАРРИ КЕЙН: ЭДГЭЭР ЭКСПЕРТҮҮД Ч ЦОМГҮЙ ОЛОН ЖИЛИЙН НЭГ ХЭСЭГ!


Евро2024-д нэг хожиж, нэг тэнцээд буй Английн шигшээ багийн тоглолтыг хэн хүнгүй л шүүмжилж байгаа. Ялангуяа нэг гоол оруулчихаад шууд хамгаалалтандаа шилжиж, дэндүү хашир гэмээр тоглож буй нь шүүмжлэлийн гол сэдэв болсон.

Английн шигшээд өмнө нь тоглож явсан Гари Линекер, Алан Ширер, Гари Невилл, Мика Ричардс нар энэ удаагийн Евро2024-д телевизийн экспертээр ажиллаж, мөн шүүмжлэхээс цааргалахгүй байгаа юм.

Тэгвэл Гурван арслангийн ахлагч Харри Кейн хариу реакц үзүүлжээ. Тэрбээр хэвлэлийн бага хурал дээр өмнө нь шигшээ багийн тоглогч байсан хэрнээ эргээд одоо үеийнхнийгээ шүүмжлээд буй хүмүүсийн эсрэг дуугарсан байна.

“Английн шигшээд тоглож явсан, тоглох ямар байдгийг мэддэг хэнийг ч би үл хүндлэхийг хүсэхгүй байна. Өмнө нь шигшээд тоглож явсан зарим хөлбөмбөгчид экспертээр ажиллаж байна. Үнэндээ тэдний үгийг сонсохгүй байх их хэцүү. Ялангуяа шигшээд дөнгөж дуудагдсан хөлбөмбөгчдийн хувьд тэдний үг жин дардаг.

Гэвч эдгээр экспертүүдэд бас хариуцлага гэж байх ёстой. Мэдээж, үзэл бодлоо чөлөөтэй, шударга илэрхийлэх эрхтэй. Гэхдээ Английн шигшээд тоглож явсны хувьд бас хариуцлага гэж баймаар юм. Тэд их алдартай. Хүмүүс ч үгийг нь маш их сонсдог.

Хамгийн гол нь юу вэ гэхээр Английн шигшээ олон жил цом өргөсөнгүй. Эдгээр хуучны тоглогчид ч үүний нэг хэсэг шүү дээ. Ямар хэцүү байдгийг мэдэх хэрнээ дараа үеэ ингэж “чанамааргүй” байна. Английн шигшээд, том тэмцээнд тоглох ямар хэцүү байдгийг мэдсээр байж ингэмээргүй байгаа юм” хэмээн Кейн өгүүлжээ.

Харри Кейнийг энэ тэмцээнд бэлтгэл тааруутай иржээ гэх яриа бий. Тэгвэл энэ талаар дүгнэн хэлэхдээ "Биеийн бэлтгэл сайн байгаа. Заримдаа тааруухан тоглохоор алдаа минь үргэлж цохон дурддаггийг би мэднэ. Энэ тэмцээний уур амьсгал хүнд, дарамт шахалт, яриа хөөрөө их. Гэхдээ би формтойгоо байгаа. Дасгалжуулагч намайг хэзээ, хэдэн минут  тогло гэнэ, би тоглох л болно.

Тэмцээний өмнөх бэлтгэлээ харьцангуй сайн хийсэн. Энэ улиралд ямар байсан яг түүн шигээ л эхний тоглолтод оролцсон. Харин хоёр дахь тоглолтод бол багийн тоглолтыг сэргээж, эрч хүчийг нэмэхээр намайг хоёрдугаар үед сэлгээнд суулгасан. Одоо плей-оффт 100 хувь бэлэн байхыг хичээж байгаа. Тэгэх ч болно. Зарим тоглолтод би арагш таталгүй урдаа үлдэх даалгавартай байдаг. Ер нь манай баг бөмбөгийн шилжилт, байрлалын хөдөлгөөнүүдийг сайн хийх зорино. Бид бүгдээрээ өөрсдийн хэмжээндээ хүрч тогловол багийн тоглолт ч дээрдээд ирнэ. Бид илүү сайн тоглож чадна гэдгээ харуулахыг хүсч байна" хэмээн Кейн өгүүлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОДГЭРЭЛИЙН УРАНБАЯР ТОКИО ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ 6 цагийн өмнө
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… 8 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА 8 цагийн өмнө
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 10 цагийн өмнө
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 12 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 12 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 13 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… Өчигдөр
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… Өчигдөр
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … 2025/12/05
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… 2025/12/05
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА 2025/12/05
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… 2025/12/05
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ 2025/12/05
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23