Т.МӨНХЦЭЦЭГ: “ҮЗЭМЧИН ӨВ” БРЭНДЭЭ ДЭЛХИЙД ТҮГЭЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА


Дэлхийн жижиг,  дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өдрийн хүрээнд зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаанд  "Нэг суурин - Нэг бүтээгдэхүүн " аяны хүрээнд амжилттай оролцож шилдэг 5 бизнесийн нэгээр шалгарсан “ҮЗЭМЧИН ӨВ” брэндийг үүсгэн байгуулагч Т.Мөнхцэцэгтэй ярилцлаа.

-“Үзэмчин өв” брэндээ хэзээнээс гаргаж эхлэв. Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлээ товч сонирхуулах уу?  

-Үзэмчин угсаатныхаа өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх  зорилготойгоор “Үзэмчин өв” брэндээ 2023 оны нэгдүгээр сард эгчтэйгээ хамт үүсгэн байгуулсан. Эгч маань үзэмчин судлаач Ариунаа гэж хүн байдаг. Одоогоор Дорнод аймагт Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн байранд үйлдвэрийн үйл ажиллагаагаа явуулж байна. Үзэсгэлэн худалдаанд үзэмчин угсаатны хүндэтгэлийн идээ болох царцаасан будаа, долоон төрлийн хийцтэй цай, хоёр төрлийн цайны хийц, шимийн архи, шар тос зэрэг бүтээгдэхүүнээ дэлгээд байна. Орчин үеийн завгүй амьдралын хэв маягт тохируулаад эко савлагаатай, буцалсан ус хийгээд л хэрэглэж болохоор цаг хэмнэсэн бүтээгдэхүүн байгаа.   

-Бизнес эрхлэхээсээ өмнө юу хийж байв?

-Төрийн байгууллагад 16 жил ажилласан. Дорнод аймгийнхаа музейд арга зүйчээр ажиллаж байсан, ер нь соёлын үнэртэй. /инээв/ Бизнес миний хувьд хол салбар байсан хэдий ч соёлын өвөө сурталчлан таниулж байгаа учраас дөхөм санагддаг.

-Өмнө нь эдгээр бүтээгдэхүүнээ хийж байв уу?

-Хүүхэд байхдаа хийдэг байсан. Би өөрөө соёлын тав дахь дахь үеийн өвлөн уламжлагч. Хүүхэд байхаас ээж, эмээ маань царцаасан будаагаа хийдэг байлаа. Жилийн цай уулгах ёслол гээд айл болгон цай уулгадаг байсан. Харин одоо цай уулгадаг айл ховордсон байна, царцаасан будааг ч хийхээ больчихоод байгаа. Эгч маань үзэмчин угсаатны өв соёлыг цогцоор нь дээл хувцас, идээ унд, тоглоом наадгай бүгдийг судалсан, дизайнер хүн. Хүнд хамгийн ойр хүрэх зүйл идээ ундаа байдаг. Тиймээс эгчийнхээ судалгаан дээр үндэслээд идээ ундаагаа өв соёлоо олонд түгээж байгаа. Бид хамтраад мартагдаж буй өв соёлоо улсын төдийгүй дэлхийн хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэх зорилго тавиад ажиллаж байна.

-Бизнесээ ямар хөрөнгөөр эхлэв. Жижиг дунд үйлдвэрийн зээл авсан уу?

-Гарааны бизнес эхлэхэд хүүхдүүд маань хөрөнгө оруулсан. /инээв/ Хүүхдүүдийнхээ  мөнгөн хуримтлалаар ажлаа эхэлж байлаа. Жижиг дунд үйлдвэрлэлийн сангийн хөнгөлөлттэй зээлд 2024 онд хамрагдахаар төслөө өгөөд тэнцсэн, бичиг баримтаа бүрдүүлээд байж байна.

-Хэдэн хүүхэдтэй вэ. Нууц биш бол хүүхдийн мөнгөн хуримтлал чинь хэд байсныг хэлж болох уу?

-Би 3 хүүхэдтэй. Хүүхдийн мөнгөө нийлүүлээд хадгаламжид хийчихсэн байсан. 10 сая төгрөг байсан.

-Төрийн албанд ажиллаж байснаа больё гэж шийдсэн юм уу. Ер нь энэ брэндийг гаргая гэхэд эхний түлхэц болсон зүйл..?

-Эгч маань их түлхэц болсон. Үзэмчин судлаач болохоороо чи энийг хийгээд эхлүүлээд аваад яваач гээд хэдэн сар надад хэлсэн, тэгээд л хийж эхэлсэн дээ.

-Яг ийм ижил төрлийн бүтээгдэхүүн гаргадаг өөр компани бий юу?

-Би Дорнод аймгийн Сэргэлэн сумын уугуул. Сумандаа бол өөрийн хүрээндээ гаргаад байдаг хүмүүс бий. Гэхдээ манайх шиг ингэж брэндлээд гаргасан зүйл байхгүй, ийм чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа өөр компани байхгүй.

- Үзэсгэлэнд олон удаа оролцож байна уу?

-Аймгаа төлөөлөөд улсын, олон улсын чанартай хэд хэдэн үзэсгэлэнд оролцсон. Ноднин Нүүдэлчин өв соёлын олон улсын наадамд орсон. Соёл урлагийн газраас энэ бол өв соёл учраас орох ёстой гээд оруулсан. Аймагтаа болж байгаа үзэсгэлэнгүүдэд оролцдог. Стандарт хэмжил зүйн газраас сав баглаа чинь жигдэрсэн байна, манай үзэсгэлэнд оролцооч гээд 100 жилийн ойн хүрээнд Сүхбаатарын талбайд гарсан үзэсгэлэнд бас оролцож байсан. Хэнтий аймагт болсон зүүн бүсийн чуулганд бас оролцож, “Шинэ санаа шилдэг брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”-ээр тодорсон байгаа. 2023 оны 9 дүгээр сард гарсан “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэнгийн үеэр  “Онцлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”-ээр шалгарсан.

-Танай бүтээгдэхүүний сав баглаа боодол жигдэрсэн, удсан брэнд шиг харагдаж байна.. Жил гаруйн хугацаанд их амжилтад хүрчээ. Яаж бизнесээ ийм амжилттай явуулж чадав. Хүндрэл бэрхшээл юу байв?  

-Дөнгөж эхэлж байхдаа их хэцүү байсан. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд л явдаг байлаа. Санхүүгийн хувьд хүндрэлтэй, түүхий эдээ л авч хүрдэг, дээр нь бүх юмаа гараар хийдэг байсан. Бүтэн жил яг цор ганцаараа, гараараа бүгдийг хийсэн, амаргүй байсан. Гарааны 10 саяар бол тоног төхөөрөмж авч дийлдэггүй юм байна лээ, түүхий эд сав баглаа боодол гээд дууссан.

Бизнес явахад юу их түлхэц болсон бэ гэхээр би “BEST” хөтөлбөрийн дэргэдэх Дорнод CEO клубын үүсгэн байгуулагч. Намайг яг компани байгуулах гэж байхад клуб бас үүсэн байгуулагдаж таарсан. Тэгээд CEO клубын үүсгэн байгуулагчдын нэг болсон. Багш мэргэжилтэй миний хувьд бизнес маш хол салбар байсан. BEST-ийн хөтөлбөр, сургалтуудад бүтэн жил суусан. Түүний хүчинд бизнест бас ч гэж дөртэй болж, төсөл бичих хэмжээнд хүрсэн. Тус хөтөлбөрийн зөвлөхүүд ч маш сайн тусалсан.  Эгч мэргэжлийн хүн учир сав баглаа боодлын дизайныг бүгдийг нь хийсэн. Бас эгчийн судалгаанд тулгуурлаад үргэлж цэгцлээд сайжруулаад л яваад байгаа.

-Борлуулалтаа яаж хийдэг вэ?

-СEO клуб маань  50 бизнес эрхлэгчтэй. Бүгдээрээ нэг нэгнийхээ бизнесийг түгээдэг, дэмждэг. Жижиг дунд үйлдвэрийн газарт их баярлаж байгаа.Өнгөрсөн оны  нэгдүгээр сард өргөдөл өгөөд компаниа байгуулахдаа тус газрын хөнгөлөлттэй түрээсийн байранд орж байрласан нь том дэмжлэг болсон. Ер нь бизнес эхэлж байгаа хүнд ажлын байр маш хүндрэлтэй асуудал байдаг юм билээ. Жижиг дунд үйлдвэрийн газар, BEST-ийн сургалтуудад суугаад яваад байхаар олон зүйлийг мэдэж авахаас гадна бизнесийн цараа тэлдэг. Нэг сургалтад 20 гаруй хүн сууна, тэдгээр хүмүүс манай брэндийг мэдэж авч, цааш нь түгээнэ, дараагийн сургалтад дахиад л төдий хэмжээний хүн суухаар мөн л түгдэг. Борлуулалт боломжийн сайн, жигдэрсэн.

-Эхнээсээ борлуулалт сайн байсан уу?

-Эхэндээ муу байсан. Орлого хүрэхгүй учир зээл авч чадахгүй байлаа. Бизнес эхлээд 6 сарын дараа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлд хамрагдсан, түүгээрээ хөргүүр хөлдөөгч авсан нь ажилд их дэм болсон. Саяхан тоног төхөөрөмж хүрэлцэхгүй байна нэмэгдүүлье гээд бас 30 гаруй саяын зээл авсан, түүгээрээ сав баглаа боодлоо сайжруулсан.

-Жижиг дунд үйлдвэрийн сангаас хэдэн саяын зээл авсан бэ. Юунд зарцуулах гэж байна?

-Гадаад руу гаргах, зарим байгууллагад нийлүүлэлт хийх боломжууд гарч ирж, эрэлт нэмэгдсэн. Манай байр 17.5 м.кв,  жижигхэн. Яг нийлүүлэлтээ хангаад хүний нөөцөө нэмэгдүүлчих юм бол багтахгүй. Тийм болохоороо сая зээлд хамрагдсан, үйлдвэрлэлээ өргөтгөнө. Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас 100 сая төгрөгийн зээл авсан. Эхлээд би маш хэцүү гэж бодож байсан. Хичээвэл боломжууд байдаг юм байна. Өв соёлоо сурталчлан түгээхийг дэмжих бодлоготой байдаг юм байна гэж харж байгаа. Тэгж байж л Монголын олон угсаатны өв соёл чинь түгээгдэнэ, үгүй бол эхнээсээ мартагдаад үгүй болоод байна ш дээ.

-Хэдэн ажилтантай вэ?

-Нэг гэрээт ажилтантай, тэгээд өөрөө ажилладаг. Ажлын байраа томруулаад 3-4 ажлын байр шууд нэмэгдүүлнэ.

-Танай брэндийн бүтээгдэхүүний хүнд тустай зүйл нь юу вэ?

-Үзэмчин угсаатны өв соёлыг түгээж байгаа цайнууд хүмүүсийн эрүүл мэндэд тустай, уураг эрдсийг агуулсан дархлаа дэмжиж, ядаргаа тайлдаг. Хэрэглэхэд хялбар, түрүүн хэлсэнчлэн завгүй амьдралын хэв маягт тохируулаад хүмүүсийн цагийг хэмнэсэн, халуун буцалсан ус хийгээд л ууж болохоор бэлтгэсэн. Бусад цайнаас ялгагдах онцлог нь жишээ нь манай энэ царцаасан будааг үзэмчнээс өөр угсаатан хийдэггүй.

-Эрэлт их нэмэгдэж байгаа гэж сонссон. Бүтээгдэхүүнээ хаагуур борлуулдаг вэ?

-Орон нутагтаа 8 дэлгүүр, Сүхбаатарт 2 дэлгүүр, Улаанбаатарт 2 дэлгүүрээр борлуулдаг. Ер нь эрэлт нэмэгдэж, боломжууд гарч ирж байгаа. ЖДҮ газраас саяхан CEO клубын уулзалт боллоо ш дээ. Тэр үеэр Өмнөговь, Хөвсгөл, Улаанбаатарын том худалдааны төвүүдтэй хүмүүс авахаар, тэдэнд нийлүүлэхээр ярилцсан. Төмөр замаас бас авъя гэсэн, одоогоор очиж танилцуулгаа хийж амжаагүй байна. Манай Дорнодын чөлөөт бүсээр цаашаа хил рүү гаргах боломж бас бий.  Гадаадад байгаа монголчууд бас их захиалж авдаг. Ер нь хийгээд л байвал зарагдаад л байна.

-Брэндийн тань нэр их онцлог юм..?

-Манайх анх Үзэмчин брэнд гэж нэр авах гээд эгч маань Оюуны өмчийн газарт бүртгүүлэх гээд өгсөн. Их удаж, бараг жил орчмын дараа үзэмчин гэдэг нь угсаатны нэр учир болохгүй гэсэн хариу ирсэн. Өв соёлоо түгээж байгаа учраас “Үзэмчин өв” гэдэг брэнд гээд дахиад явуулсан чинь зөвшөөрөөд Оюуны өмчийн гэрчилгээгээ авсан. Идээ ундааны төрлөөр 5 сард сая Оюуны өмчид бас бүртгүүлсэн.

-Хамгийн их зарагддаг бүтээгдэхүүн чинь юу вэ?

-Царцаасан будаа, хэмх, Жилийн цай, Үдийн цай их гардаг. Үдийн цай гэдэг нь чанасан махтай, боорцогтой сүүтэй, жижиг том 2 савлагаатай. Том нь литрээр савлагдсан байдаг. Харьцангуй боломжийн үнэтэй. Бас бэлгийн багц гаргадгийг байгууллагууд их авдаг. Энэ өвлөөс шимийн архи гаргаж эхэлсэн, Өвөг дээдсээс уламжилж ирснээр айрагны цэвэр шимийн архийг бүтэн вааранд савладаг. Учир нь бүтэн вааранд байснаараа шимийн архины амт чанарт өөрчлөлт ордоггүй. Өв соёлоо түгээж байгаа учир яг л ёс журмынх нь дагуу хийсэн. Та түрүүн сав баглаа боодлын талаар асууж байсан, аль болох эко байлгах гэж хичээсэн. Эхлээд царцаасан будаагаа хуванцар саванд хийдэг байсан, сүүлдээ цаасан ууттай, болгосон. Жижгийг нь пакетлаж байгаа, овор хэмжээ багатай учир хүмүүс гадаад руу авч явах их дуртай байгаа нь анзаарагддаг.  

-Бүтээгдэхүүнээ гадаадад гаргая гэж бодож байна уу?

-Бодож байгаа. Солонгосоос маш их захиалдаг. АНУ, Герман, Ирланд, Чех рүү хүмүүс авч явж байгаа, илгээмжээр ч явуулдаг, ямар ч асуудал гардаггүй. Сая бид хоёр Япон руу авч яваад аян замын турш цайгаа ууж байгаад ирлээ.

-Үзэмчин цайны өв соёлын арга хэмжээ зохион байгуулсан гэж сонссон. Телевизийн нэвтрүүлэг ч гарсан харагдсан...?

-Жижиг дунд үйлдвэрийн газар, BEST хөтөлбөрийнхөө дэмжлэгүүдэд хамрагдаад үйл ажиллагаагаа таниулдаг, телевизийн нэвтрүүлгээр ч олон нийтэд хүрдэг болж байна. Саяхан дөрөвдүгээр сард Үзэмчин цайны өв соёлын арга хэмжээг манайх зохион байгуулсан. Бид санаачлаад Үзэмчин судлал сантай хамтраад Чингисийн хүрээнд хийсэн юм. Зөвхөн орон нутгаар хязгаарлахыг хүсээгүй, өв соёлоо улсын цаашилбал дэлхийн хэмжээнд түгээхийг зорьж байгаа учир анх удаа нийслэлдээ зохион байгуулсан.  Дорнод аймгийн нутгийн зөвлөл, Сэргэлэн сумын Засаг даргын тамгын газар, жүжигчин Пүрэвсүрэн, Өвөрмонголд байдаг Үзэмчин судлал сангийн гишүүдийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан арга хэмжээ маань сайхан болсон. Зуу гаруй хүн ирэх байх даа гэж бодсон ч 200 гаруй хүн ирсэн, одоо ч зарим нь мэдээгүй үлдсэн байна гээд гомдоллож байгаа тохиолдол байна. Ер нь үзэмчин угсаатны ийм өв соёл байдаг юм аа гэдгийг харуулах, өдөр тутамдаа, цагаан сараар бусад үед уудаг, хэрэглэдэг байсан өвөг дээдсийнхээ өв соёлыг л олон нийтэд түгээхийг зорьсон маань амжилттай болсон гэж бодож байгаа.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТАГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН БАРУУН ХЭСГЭЭР … 4 цагийн өмнө
ОРОН НУТАГТ ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ЗЭЭЛИЙН ЗАРЦУУЛАЛТАД ХЯНАЛ… 12 цагийн өмнө
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ИЛ УУРХАЙН ЭМУЛЬСИЙН ТЭСРЭХ БОДИСЫН ШИНЭ ҮЙЛДВЭРИЙГ… 16 цагийн өмнө
АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГ ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЖЭЭ 17 цагийн өмнө
ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦСЭН АХМАДЫН ХӨГЖЛИЙН ТӨВҮҮДИЙН ЭХНИЙХ НЬ ХӨВСГӨЛ… 21 цагийн өмнө
СОГТУУГААР ӨӨРТ НЬ ӨГСӨН КАРТЫГ АВЧ ЯВААД ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ Өчигдөр
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ХҮДЭР БОЛОВСРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ 40 САЯ ТОННД ХҮРЧЭЭ Өчигдөр
УВС НУУРЫН ХОТГОР, МОНГОЛ-АЛТАЙН УУЛАРХАГ НУТГААР ЦАС ОРНО Өчигдөр
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХҮНД ДААЦЫН ШИНЭ АВТОМАШИНУУДААР УУЛЫН АЖИЛДАА ХҮЧ НЭМ… Өчигдөр
У.СҮРЭНЖАВ ҮНДЭСНИЙ ПАРАЛИМПЫН ХОРООНЫ 2024 ОНЫ ШИЛДГИЙН ШИЛДЭГ ТАМИРЧ… Өчигдөр
БНСУ ӨРШӨӨЛИЙН АЯНАА ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 30-Н ХҮРТЭЛ СУНГАЖЭЭ 2024/12/15
ХАЛХ ГОЛЫН САВ ГАЗРААР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО 2024/12/15
БНСУ-ААС ДАРАЛТ, ЧИХРИЙН ШИНЖИН, ЦУС ШИНГЭЛЭХ, МӨӨГӨНЦРИЙН ЭСРЭГ 5 НЭР… 2024/12/14
БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ЮН СОК ЁЛИЙГ ОГЦРУУЛАХ ШИЙДВЭР … 2024/12/14
ДАРХАДЫН ХОТГОР, ЗАВХАН ГОЛЫН ЭХ, ХҮРЭНБЭЛЧИР ОРЧИМ, ИДЭР, ТЭС ГОЛЫН Х… 2024/12/14
ТӨР, НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН Ж.САМБУУГИЙН МЭНДЭЛСНИЙ 130 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛ… 2024/12/14
ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТАГ, ХАЛХ ГОЛЫН САВ ГАЗРААР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО 2024/12/14
М.АНХЦЭЦЭГ ОГЦОМ ӨРГӨЛТӨӨР 116 КГ ӨРГӨЖ, ДЭЛХИЙН АВАРГААС МӨНГӨН МЕДАЛ… 2024/12/13
ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТТАЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНИЙН ӨСӨЛТИЙН ДАМ НӨЛӨӨ, ТӨСВИЙН Т… 2024/12/13
ТӨРИЙН ИЖИЛ ТӨСТЭЙ, ИРГЭД АВДАГГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮДИЙГ ЦӨӨЛНӨ 2024/12/13
Их Уншсан
17 НАСТАЙ Т.АРИУНЗАЯА ЯПОНЫ АЛДАРТАЙ БӨХ М.ТАМАОКИГ ЯЛЖ, ТОКИОГИЙН ИХ … 2024/12/07
Д.ХАШ-ЭРДЭНЭ: ЯПОН ТАЙЛБАРЛАГЧИД Т.АРИУНЗАЯА ОХИНЫ ТАЛААР ЮУ ГЭВ 2024/12/07
ЗАЛХУУ ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН ТУРААХ ДЭГЛЭМ 2024/12/09
MOON DANCE ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮР… 2024/12/08
ДАРХАДЫН ХОТГОР, ЗАВХАН ГОЛЫН ЭХ, ХҮРЭНБЭЛЧИР ОРЧИМ, ИДЭР, ТЭС ГОЛЫН Х… 2024/12/14
М.АНХЦЭЦЭГ ОГЦОМ ӨРГӨЛТӨӨР 116 КГ ӨРГӨЖ, ДЭЛХИЙН АВАРГААС МӨНГӨН МЕДАЛ… 2024/12/13
ОЙ ТОГТООЛТЫН ТАМИРЧИД БАГААРАА ТҮРҮҮЛЖ, ЗУРГААН УДААГИЙН АВАРГА БАГ Б… 2024/12/09
2025 ОНЫ ЦЭРГИЙН БҮРТГЭЛ ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ 2024/12/10
ИРЭХ САРУУДЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ 2024/12/11
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2024/12/07
МОНГОЛ ЭР ХҮН БҮР ХААНЫ ЗЭРЭГТ СЭТГЭЖ ӨСДӨГ ТУЛ ДАЙСАНДАА ДИЙЛДДЭГГҮЙ 2024/12/06
ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН ХАРЬЯАТ Б.БЭХБАТ УЛСЫН ТӨВИЙН БҮСИЙН АВАР… 2024/12/12
Б.БОЛДСАЙХАНЫГ ХҮНИЙ ЭРХИЙН ХҮНДЭТ ТЭМДГЭЭР ШАГНАЖЭЭ 2024/12/09
​Э.ҮҮРИЙНЦОЛМОН 2024 ОНЫ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖ, 14 НАСАНДАА ОЙ ТОГТООЛТЫ… 2024/12/09
ДОММАРАЖУ ГУКЕШ ДЭЛХИЙН ХАМГИЙН ЗАЛУУ ШАТРЫН АВАРГА БОЛЛОО 2024/12/12