ТОДРУУЛГА: НЭР ДЭВШҮҮЛСЭН ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРСОН, ӨӨР ХҮН СОЛЬСОН ГЭХ ЗЭРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ....

Admin
Өчигдөр

Хуульд заасны дагуу нам, эвслээс болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа энэ сарын 20-ны өдрийг дуустал үргэлжилсэн. Нэр дэвшүүлсэн нам, эвсэл болон бие даан нэр дэвшүүлэгч нь нэр дэвшүүлэх ажиллагааныхаа талаарх баримт бичгийг өнөөдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой. Эдгээр үйл явдлын талаар Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Энэ удаагийн сонгуульд оролцох нам, эвслүүд нэр дэвшүүлэх ажиллагаагаа явуулаад дууссан. Сонгуулийн ерөнхий хороонд баримт, материалаа өгөх явц хэр байна вэ?

-Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуульд оролцуулахаар бүртгүүлсэн 23 нам, 2 эвсэл болон бие даан нэр дэвшүүлэгчид 2024 оны 5 дугаар сарын 14-ны өдрөөс эхлэн 5 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаагаа явуулж дуусгасан байх ёстой. Ингээд нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаж дууссанаас хойш 5 хоногийн дотор нэр дэвшүүлсэн тогтоол болон хуульд заасан холбогдох баримт бичгийг нэр дэвшигч тус бүрээр бүрдүүлэн Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэж өгнө. Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах үйл ажиллагаанд маш хариуцлагатай хандах шаардлагатай байдаг. Ийм ч учир Сонгуулийн ерөнхий хорооноос ажлын хэсэг гаргаж, нам, эвсэл болон бие даан нэр дэвшүүлэгчдийн баримт материалыг 5 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд тодорхой хуваарьт цагуудад хүлээн авах ажлыг зохион байгуулж байна.

-Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийг бүртгэх асуудлыг хэзээ эцэслэн шийдвэрлэх вэ? Нэр дэвшигчийг ер нь ямар үндэслэлээр бүртгэхээс татгалздаг талаар мэдээлэл өгөх үү?

-Нэр дэвшигчдийн баримт материалыг хүлээн авах хуульд заасан хугацаа дууссанаас хойш 7 хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх хуулийн хугацаатай байдаг. Өөрөөр хэлбэл 6 дугаар сарын 1-ний өдрийн дотор шийдвэрлэнэ гэсэн үг. Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах нийт 10 үндэслэлийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд маш тодорхой хуульчилсан байдаг. Тухайлбал, хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй, нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй, өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн, нэр дэвшигчийн баримт бичиг дутуу бол тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзана, мөн нийт нэр дэвшигчид тавигдах хүйсийн шаардлагыг хангаагүй бол тухайн нам, эвслийн нийт нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалздаг. 

-Нэр дэвшүүлэх ажиллагааг хуульд заасан хугацаанд явуулаагүй гэхээр ямар хугацааг ойлгох вэ. Түүнчлэн нэр дэвшигчид ямар ямар шаардлага тавигддаг талаар тодруулаач.

-Өмнө хэлж байсанчлан нэр дэвшүүлэх ажиллагаа бол хүссэн үедээ зохион байгуулдаг үйл ажиллагаа огт биш юм. Энэ бол иргэний сонгогдох эрхийн урьдач баталгаа болж буй Үндсэн хуулийн ойлголт юм. Тийм ч учир хуульд хэзээ эхэлж, хэзээ дууссан байх ёстой талаар маш тодорхой нарийн зохицуулж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл 5 дугаар сарын 14-өөс 20-ны өдрийг дуусталх энэ 7 хоногийн хугацаанд л нэр дэвшүүлэх ажиллагаа явагдсан байх шаардлагатай гэсэн үг юм. Энэ хугацаанаас өөр хугацаанд буюу 5 дугаар сарын 14-ний өдрөөс өмнө, эсхүл 5 дугаар сарын 20-ны өдрөөс хойших цаг хугацаанд нэр дэвшүүлсэн, эсхүл нэр дэвшүүлсэн тогтоолд өөрчлөлт орсон, өөр хүн сольсон гэх зэрэг үйл ажиллагаа нь хуульд заасан хугацаанаас өөр хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулсан гэсэн үндэслэлд хамаарах эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал юм. Нэр дэвшигчид тавигдах шаардлагын тухайд нийтлэг болон тусгай гэсэн хоёр төрлийн шаардлага тавигддаг. Тусгай шаардлагын тухайд нэр дэвшигч нь татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон зээл, барьцаа, батлан даалтын өр төлбөргүй байх, ял эдлээгүй байх зэрэг шаардлагаас гадна авлигын болон албан тушаалын гэмт хэрэг үйлдэж улмаар гэм буруутай болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй байх тусгай шаардлагууд тавигддаг. Мэдээж эдгээр шаардлагыг хангаж буй эсэх талаар эрх бүхий холбогдох байгууллагууд нь лавлагаа, тодорхойлолт гаргаж өгдөг.

-Тавдугаар сарын 20-ны өдрөөс хойших хугацаанд нэр дэвшсэн бол бүртгэхгүй юм байна гэж ойлголоо. Шаардлага хангаагүй байна гээд бүртгэхээс татгалзсан тохиолдолд тэр хүн, эсхүл нам нь нөхөж өөр хүнийг ч юмуу нэр дэвшүүлэх боломж байдаг уу?

-Хуульд нөхөн болон дахин нэр дэвшүүлэх гэсэн 2 тусдаа ойлголт байдаг. Нөхөн нэр дэвшүүлэх хоёр үндэслэл байдаг нь тухайн нэр дэвшигч нас барсан эсхүл шүүхээр ял шийтгүүлсэн. Харин дахин нэр дэвшүүлэх гэдэг бол тухайн нэр дэвшигчид болон нам, эвсэлд тухайн зөрчлөө арилгах нэг удаагийн боломж олгож буй хуулийн зохицуулалт юм. Тухайлбал, татварын өртэй гэсэн шалтгаанаар бүртгэхээс татгалзсан гэвэл тэр татварын өр төлбөрөө төлөөд дахиад баримтаа өгөх, эсхүл аль нэг баримт нь дутуу байсан гэж үзээд бүртгэхээс татгалзвал тухайн дутуу баримтаа бүрдүүлээд дахин бүртгүүлэх хүсэлт гаргах боломжийг олгож байгаа хэрэг юм. Гэхдээ мэдээж энд эхлээд материалыг хүлээж авах, шалгах, бүртгэхээс татгалзах тогтоол гарах, энэ тогтоол гарсны дараа зөрчлөө арилгах гэсэн дараалал бүхий процесс ажиллагаа зайлшгүй явагддаг. Дахин болон нөхөн нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө буюу 6 дугаар сарын 3-ны өдрөөс өмнө зөрчлөө арилгаад холбогдох баримтаа Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.

-А-г нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзлаа гэж бодъё. Гэтэл нам нь “энэ хүн ерөөсөө болохгүй юм байна” гэж үзээд Б-г оронд нь нэр дэвшүүлж болох уу. Бас нэр дэвшигч би нэр дэвшихээ болилоо гээд татгалзах боломжтой байдаг юмуу?

-Боломжгүй, зөвхөн тухайн нэр дэвшигч холбогдох зөрчлөө арилгаад өөрөө л дахин бүртгүүлэх хүсэлт гаргах эрхтэй, түүний оронд өөр хүнийг нэр дэвшүүлэхгүй. Татгалзлын тухайд бол Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийг бүртгэх тухай тогтоол гарсан бол нэр дэвшигч нь өөрөө татгалзахыг хуулиар хориглоно тэр ч байтугай энэ нь Зөрчлийн тухай хуулиар зөрчилд тооцогддог. Харин Сонгуулийн ерөнхий хорооны тогтоол гараагүй буюу гарахаас өмнө бол татгалзах эрх нь нээлттэй байдаг.

-Хэрэв Сонгуулийн ерөнхий хорооны тогтоол гарахаас өмнө нам нь нэр дэвшүүлсэн байхад би нэр дэвшихгүй гээд өөрөө татгалзсан тохиолдолд тэр хүний оронд өөр хүнийг нэр дэвшүүлж болохгүй юм байна, тийм үү?

-Нэр дэвшүүлэх ажиллагааны хуульд заасан хугацаа дууссан бол өөр хүнийг нэр дэвшүүлж болохгүй. Яагаад гэвэл өмнө хэлсэнчлэн хуульд заасан хугацаанаас өөр хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаа явагдсан үндэслэлээр тухайн хүнийг бүртгэхээс татгалзана гээд хуульд тодорхой заасан байгаа. Харин хуулиар тогтоосон жендерийн шаардлагуудыг хангаагүй байна гэж үзээд нийт нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд зөвхөн тухайн хангагдаагүй жендертэй холбоотой зөрчлийг арилгуулах буюу уг зөрчлөө арилгах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар тогтоосон аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас багагүй байх, жагсаалтад нэр дэвшигчид 1:1 хүйсийн харьцаатай байх зэрэг нь зайлшгүй хангагдах шаардлага юм. Хэрэв яг нэр дэвшүүлэх ажиллагаанд жендертэй холбоотой зөрчил байвал нийт нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзаад, улмаар тухайн нам нь 6 дугаар сарын 3-ны өдрөөс өмнө яг тухайн зөрчлөө арилгаад дахин бүртгүүлэх хүсэлт өгөх боломжтой юм. Ингээд энэ зөрчил арилгахгүй бол нийт нэр дэвшигчид нь сонгуульд оролцохгүй боломжгүй болно гэсэн үг юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Т.АРИУНЗАЯА, Л.ЭНХРИЙЛЭН НАР АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС … 7 цагийн өмнө
Л.ЭНХРИЙЛЭН, Т.АРИУНЗАЯА НАР АЗИ ТИВИЙН АВАРГЫН АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ Б… 7 цагийн өмнө
БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГЫН АЙЛЧЛАЛТАЙ ХОЛБООТОЙ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨ… 13 цагийн өмнө
МӨНГӨН АЯГА ОЛООД БАЛРАХ ШАХСАН ТҮҮХ 13 цагийн өмнө
ХИМИЧИН ДАЙЧИД ЖОЛООНЫ ДАМЖААНД СУРАЛЦАЖ, АНГЛИ ХЭЛ, МОНГОЛ БИЧИГ СУРС… 14 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 18 цагийн өмнө
НУТГИЙН ЗҮҮН ХАГАСТ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 26, 29-НД СЭРҮҮХЭН БАЙНА Өчигдөр
УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЁС ЗҮЙ, ТҮҮНИЙГ МӨРДҮҮЛЭХ АСУУДЛААРХ ОЛОН УЛСЫН ӨНӨӨГИ… Өчигдөр
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ОЛОН НИЙТЭД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН УУЛ УУРХАЙН САЛБАР, ХӨ… Өчигдөр
ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫНХАН ХҮҮХДЭЭ А ҮСЭГ ҮЗЭХЭЭС НЬ ЭХЛЭН ЦЭРЭГ-… Өчигдөр
БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ ЧИГЛЭЛИЙН 102.5 КМ ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУ… Өчигдөр
ДЭЛХИЙН ЦОМД ХҮРЭХ АЗИЙН 3.3 БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН … Өчигдөр
ДЭЛХИЙН ЖИШГЭЭР ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ЯВЦАД ЯМАР Ч САНХҮҮГИЙН А… Өчигдөр
МСНЭ: ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХДЭЭ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХНИЙ БАЙР СУУРЬ, ДУ… Өчигдөр
Б.БУЯНХИШИГ ХЭТ ХОЛЫН ЗАЙН ГҮЙЛТИЙН УЛСЫН ДЭЭД АМЖИЛТЫГ ШИНЭЧИЛЛЭЭ Өчигдөр
ӨВӨРХАНГАЙ, ТӨВ АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ХЭСЭГ, ДУНДГОВИЙН НУТГААР ХҮЧТ… Өчигдөр
ХОМЫН ТАЛ ДАХЬ ТАХИЙН СҮРЭГТ ЭНЭ ЖИЛИЙН АНХНЫ УНАГА МЭНДЭЛЖЭЭ 2025/04/24
Э.ДАВААЖАМЦ, Б.БУЯНХИШИГ НАР 1000 ДАХЬ КМ-ЭЭ АМЖИЛТТАЙ ТУУЛЛАА 2025/04/24
БОХИРЫН ХООЛОЙНУУДАД ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫН ШҮҮР СУУРИЛУУЛЖ БАЙНА 2025/04/24
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: E-MONGOLIA ХЭРЭГЛЭГЧИЙН ТОО 2 САЯД ХҮРЧ, 1.4 ИХ НАЯДЫН … 2025/04/24
Их Уншсан
ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГ БА ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА 2025/04/16
ЯПОНЫ NHK С.ЖАВХЛАНГИЙНД ИРЖ, НУМАН ЗАХТ, БОСОО ЗАХТ ДЭЭЛИЙН ТАЛААР НЭ… 2025/04/19
ЯДАРГААГАА ЯАЖ ХУРДАН ТАЙЛАХ ВЭ? 2025/04/14
МӨНГӨН АЯГА ОЛООД БАЛРАХ ШАХСАН ТҮҮХ 13 цагийн өмнө
ЦАГААН ХЭРЭЭ 2025/04/20
УЛААНБААТАР ХОТ ОРЧИМД ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 20-НООС СЭРҮҮСНЭ 2025/04/19
ТАВАН МЯНГАН КМ ГҮЙХ Б.БУЯНХИШИГИЙГ ААВ ИЖИЙ НЬ БУЛГАН АЙМГААС ЗОРЬЖ О… 2025/04/18
ДОРНОГОВИЙН ХӨВСГӨЛ СУМЫН 80 НАСТАЙ Л.БАТМӨНХ БАЙГАЛЬ ОРЧНЫ НОБЕЛЬ ГЭГ… 2025/04/22
БОГДХАН УУЛАНД ЧОНО, НОХОЙН ЭРЛИЙЗ БАЙГАА ЭСЭХИЙГ ТОДРУУЛАХ ТАНДАЛТ, С… 2025/04/21
АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН Д.АЛТАНЦООЖ ТҮРҮҮЛЖ, УЛСЫН АВАРГА О.ХАНГАЙ ҮЗҮҮРЛЭ… 2025/04/19
АВТО ЗАМ ДАГУУ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОРЫГ 58 БАЙРШИЛД БАЙГУУЛНА 2025/04/13
БУЛГАН, ТӨВ, ХЭНТИЙН ӨМНӨД, АРХАНГАЙ, ӨВӨРХАНГАЙ, ДУНДГОВЬ, ӨМНӨГОВЬ А… 2025/04/22
АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, НОЙТОН ЦАС ОРЖ, ЦАСА… 2025/04/20
ЕВРОПЫН ОХИДЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС ГУРВАН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2025/04/16
Э.ДАВААЖАМЦ, Б.БУЯНХИШИГ НАР ЗАМЫНХАА 10 ХУВЬ БОЛОХ 500 КМ-ЫГ АМЖИЛТТА… 2025/04/14