ГАДААДАД МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЖЭЭ


Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 102 дугаар тогтоолоор батлагдсан “Гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу 2024-2025 оны хичээлийн жилд Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадын сургалтын байгууллагад магистр, докторын хөтөлбөрт “Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэг”-ээр суралцах иргэдийн сонгон шалгаруулалт зарлагдав. 

ХАМРАХ ХҮРЭЭ:

• Тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан суралцагчид хамрагдана.

• Боловсролын ерөнхий хуулийн 5.1.3-т заасан “тэгш хүртээмжтэй байх” зарчмын дагуу тэтгэлэг, зээл, хөнгөлөлтөд өрхийн нэг гишүүнийг хамруулна. Өрхийн аль нэг гишүүн өмнө нь энэ журамд заасан аль нэг тэтгэлэг, зээл, хөнгөлөлтөд хамрагдсан бол тухайн суралцагчтай ижил оршин суугаа газрын хаягт байнгын оршин суух бүртгэлтэй, хамт амьдардаг бусад гишүүн тэтгэлэг, зээл, хөнгөлөлтөд дахин хамрагдахгүй.

• Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 201.1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга, эсхүл түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд сангийн хөрөнгөөр суралцахгүй. Журмын дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн магистр, докторын үндсэн хөтөлбөрийн суралцагчдад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

• Монгол Улсын иргэн байх;

• Магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах шаардлага хангаж, урилга авсан байх;

• Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэл батлах тухай” 115 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Дээд боловсролын тэргүүлэх мэргэжлийн чиглэл”-д заасан мэргэжил байх;

• Гадаадын сургалтын байгууллагад магистр, докторын хөтөлбөрт өмнө нь суралцаагүй байх;

• Зээл авснаас бусад тохиолдолд Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр суралцаагүй байх;

• Өрийн мэдээллийн нэгдсэн санд зээлийн үлдэгдэлгүй, зээлийн мэдээллийн санд бусад этгээдээс авсан хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх;

 БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ, ТАЙЛБАР:

1. Хүсэлт (баталсан маягтын дагуу)

2. Хүлээн авч суралцуулах тухай урилга, албан захидал (нэмэлт нөхцөл шаардаагүй шууд суралцах эрх олгосон байна. Урилга англиас бусад гадаад хэл дээр бичигдсэн бол албан ёсны орчуулга хийлгэсэн байна);

3. IELTS-ийн 7.0 буюу түүнээс дээш, IBT TOEFL-ийн 94 буюу түүнээс дээш оноотойг батлах баримт бичиг (хүчинтэй хугацаа дуусгавар болоогүй байх, хэрэв англиас бусад гадаад хэлээр суралцах тохиолдолд эдгээртэй дүйцэхүйц олон улсын шалгалтын оноотойг нотлох баримт бичиг, албан ёсны орчуулга хийлгэсэн байна)

4. Иргэний үнэмлэхийн лавлагаа (E-mongolia-с татах)

5. Цагдаагийн газрын тодорхойлолт (E-mongolia-с татах) 6. Өмнөх боловсролын диплом (aнгли хэл дээрх баталгаат орчуулгын хамт)

7. Хэрэв үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүн авбал зохих үнэлгээний 75 хувиас доошгүй байх

8. Сургалтын төлбөрийн нэхэмжлэх (Заавал биш)

9. Бүтээлийн жагсаалт

10. Бусад /эсээ-500үг/

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ:

• Боловсрол, шинжлэх ухааны Сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг нь батлагдсан удирдамжийн дагуу сонгон шалгаруулалтыг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 27-ны өдрийг дуустал зохион байгуулна.

 • Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг цахим системд хүлээн авна.

ЧУХАЛ ХУГАЦАА:

1. Сонгон шалгаруулалтын зар байрших хугацаа

2. Бүртгэл нээгдэх 2024.05.20-оос 2024.06.18 /баримт бичиг хүлээж авах систем автоматаар нээгдэнэ/

3. Бүртгэл хаагдах 2024.06.18-ны 0000 цаг /баримт бичиг хүлээж авах систем автоматаар хаагдана/ 2024.06.23-ны 2359 цаг

4. Баримт бичгийн бүрдлийн үр дүнг БШУЯ болон БЗС гийн цахим хуудсаар зарлах 

5. Суралцах чадварын ерөнхий үнэлгээний шалгалт 2024.06.25 авах /ярилцлага/

6. Сонгон шалгаруулалтын нэгдсэн үр дүн зарлах 2024.06.26 2024.06.27

АНХААРУУЛГА:

• Бүртгэл дуусах хугацаа ойртох тусам тухайн өдрүүдэд системийн ачаалал ихэсдэг тул бүртгүүлэх ажлаа оновчтой төлөвлөхийг танд зөвлөж байна.

• Баримт бичиг хүлээн авах систем автоматаар хаагдахыг анхаарна уу (хугацаа хоцорсон баримт бичгийг хүлээн авахгүй).

• Сонгон шалгаруулалтын явц болон үр дүнг Боловсрол, шинжлэх ухааны яам болон Боловсролын зээлийн сангийн цахим хуудсаар тухай бүр мэдээлнэ. Иргэдэд хувийн цахим хаягаар нь мэдээлэл, үр дүнг илгээнэ.

Сонгон шалгаруулалттай холбоотой асуулт, санал хүсэлтийг ажлын өдөр 09.00-17.00 цагт Боловсролын зээлийн сангийн 7004-7009 (1100), утсаар лавлах боломжтой. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОДГЭРЭЛИЙН УРАНБАЯР ТОКИО ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ 4 цагийн өмнө
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… 7 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА 7 цагийн өмнө
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 8 цагийн өмнө
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 10 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 11 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 11 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… Өчигдөр
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… Өчигдөр
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … 2025/12/05
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… 2025/12/05
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА 2025/12/05
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… 2025/12/05
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ 2025/12/05
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23