Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн саналын хуудасны загварыг сонгуульд оролцох бүх талаас нээлттэй санал авсны үндсэн дээр Сонгуулийн ерөнхий хороо баталсан.
Саналын хуудас нь 48 гишүүнийг сонгох пропорционал системээр сонгох хэсэг, нөгөө нь 78 гишүүнийг сонгох мажоритар тогтолцооны хэсэг гэсэн хоёр хэсгээс бүрдэх аж.
2024 оны тавдугаар сарын 17-19-ний өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулах “Номын баяр”-ын үеэр саналын хуудасны загварыг сонгогчдод танилцуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна