Эцэст нь алс бөглүү, зэлүүд энэ тосгонд түүний эрэл дуусав. Нурах шахсан урцанд галын дэргэд Үнэн сууж байлаа.
Түүн шиг хөгшин, эрэмдэг царайтай эмэгтэйг хэзээ ч харж байсангүй.
-Та Үнэн үү?
Настай, үрчгэр эмгэн ёсорхуу толгой дохилоо.
-Би дэлхий дахинд юу гэж зарлах вэ, хэлж өгнө үү. Ямар мэдээлэл дамжуулах вэ?
Эмгэн гал руу нулимаад
-Тэдэнд намайг залуухан, сайхан гэж хариул гэв ээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна