2024 оны Элсэлтийн шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 19-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр /2024.04.26/ 18 цагт дуусна.
Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлэх ба eec.mn /eyesh.eec.mn/ цахим хаяг руу хандан бүртгэлээ хийлгэх бөгөөд иргэний үнэмлэх, шаардлага хангасан өнгөт цээж зураг оруулж, хураамж төлсөн байхыг шаардана. Бүртгэлийн хуудас зураггүй буюу шаардлага хангаагүй зурагтай хэвлэгдсэн тохиолдолд шалгалтад оруулахгүй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна