Нийт үзэгчид, ялангуяа хүүхэд залуусын сонирхлыг ихээхэн татдаг "Яг түүн шиг" шоуны шинэхэн дугаар удахгүй "Боловсрол" телевизээр олон нийтэд хүрнэ.
Тус телевизээс шоунд оролцох эхний хоёр оролцогчийг өчигдөр /2024.04.22/ зарласан нь "Номин талст" хамтлагийн дуучин А.Хаянхярваа, залуу дуучин Б.Анужин нар байсан. Харин өнөөдөр /2024.04.23/ дахин хоёр оролцогчийг зарласан нь жүжигчин Д.Мөнх-Од, бүжигчин Б.Халиун нар байлаа. Шоуны үлдсэн дөрвөн оролцогч хэн болохыг мөн удахгүй зарлана.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна