Монгол Улсын охидын баг Гүрж улсын Цкалтубо хотод зохиогдсон Европын охидын математикийн олимпиадаас 1 мөнгө, 2 хүрэл медаль авлаа.
Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч Гансүхийн Дөлгөөн мөнгөн медаль, “Шинэ үе” сургуулийн сурагч Мөнхбаярын Амин-Эрдэнэ, Орхон аймгийн “Эрдмийн сан” сургуулийн сурагч Эрдэнэбатын Энхжин нар хүрэл медаль хүртсэн байна.
Тус олимпиадад нийт 54 улс оролцсоноос манай баг 69 оноо авч, 23-р байрт оржээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна